Улсын Их Хурлын дарга эх орондоо буцаж ирлээ
2009.12.14

Улсын Их Хурлын дарга эх орондоо буцаж ирлээ

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл ОХУ-ын Төрийн Думын урилгаар тус улсад хийсэн албан ёсны айлчлалаа дуусгаад өнөө өглөө МИАТ компанийн олон улсын нислэгийн ОМ-316 дугаар аяллын онгоцоор гэргий болон дагалдан яваа төлөөлөгчдийн хамт эх орондоо хүрэлцэн ирлээ.

УИХ-ын даргыг УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, УИХ-ын даргын зөвлөх С.Банзрагч болон албаны бусад хүн нийсэх онгоцны буудалд угтав.


УИХ-ын дарга Д.Дэмбэрэл албан ёсны айлчлалын үеэр ОХУ-ын Төрийн Думын дарга Б.В. Грызлов, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов нартай уулзаж яриа хэлэлцээ хийснээс гадна Санкт-Петербург хотод зочилж тус хотын Хууль тогтоох хурлын удирдлагуудтай уулзсан юм.


Мөн Оросын зарим үйлдвэр, аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцаж, түүх, соёлын газруудыг үзэж сонирхсоны зэрэгцээ Москва хотод суралцаж байгаа монгол оюутнууд, хоёр талын олон улсын болон бизнесийн байгууллагуудын ажиллагсад, байнга оршин суудаг иргэд, Элчин сайдын яамны дипломат ажилтнуудтай уулзаж айлчлалынхаа тухай болон улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, сонирхсон асуултад нь хариулт өгсөн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.