“Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах ажлыг эрчимжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ
2022.10.31

“Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах ажлыг эрчимжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ

Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.10.28) БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-тэй уулзаж, хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэх талаар санал солилцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар Гадаад хэргийн сайд Пак Жин-ий өнгөрөгч наймдугаар сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр талын харилцааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болсныг онцлоод, манай улсын гуравдагч хөрш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын Их Хурлаас өндөр ач холбогдол өгч, цаашид бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн түүх, соёлын хувьд нягт холбоотой, ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй манай хоёр улсын харилцааны баттай сууринд тулгуурлан эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал байгааг онцоллоо. Монгол Улсын байгалийн баялаг, БНСУ-ын өндөр технологи, инновацыг хослуулан бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглээд, БНСУ-ын төр засгаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон эдийн засаг, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэхэд онцгой анхаарч байгаагаас бидэнд суралцах зүйл их бий гэв.

Гадаад хэргийн сайд Пак Жин саяхан Монгол Улсад айлчилсандаа сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, айлчлалын үеэр тохиролцсон асуудлууд эхнээсээ биеллээ олж байгааг уламжилсан юм. Тухайлбал, “Газрын ховор элементийн судалгааны төв” байгуулах төслийг хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсгийн Монголын талын даргыг томилсонд сэтгэл хангалуун байна гээд, цаашид эдийн засгийн харилцааг идэвхжүүлж, иргэд, залуучуудын солилцоог дэмжихэд онцгой анхаарч ажиллахаа нотлов. Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах ажлыг эрчимжүүлэх нь чухал.

Иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөхийн тулд зарим бүс нутагт визгүйгээр аялуулах, мөн олон удаагийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг арга хэмжээг авч эхэлснийг Пак Жин сайд уулзалтын үеэр онцолж байлаа.Уулзалтын үеэр талууд хоёрулсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын тогтмолжуулахын чухлыг санал нэгтэй тэмдэглэв хэмээн