"Нөхөрсөг жаалууд" сургалтын сургагч багш болох хүсэлтэй залуус бүртгүүлэх боломжтой
2022.11.03

"Нөхөрсөг жаалууд" сургалтын сургагч багш болох хүсэлтэй залуус бүртгүүлэх боломжтой

Үе тэнгийн шоглох дээрэлхэх дарамтлахын эсрэг "Нөхөрсөг жаалууд" сургалтын сургагч багш болох хүсэлтэй залуус бүртгүүлнэ үү.

Сургагч багшид тавигдах шаардлага:

  • 1. Зөвхөн гишүүд хамрагдана.
  • 2. Ажлын өдрүүдээр цаг зав гарган сургалт удирдан чиглүүлэх боломжтой.
  • 3. Их сургуулийн оюутан байх.
  • 4. Хамтдаа хөгжих хүсэл тэмүүлэлтэй.
  • 5. Ярих, бусадтай харилцах ур чадвартай.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ

  • •Сурагчдын насны онцлогт тохирсон 5 төрлийн модултай.
  • •Багш, сурагчийн оролцоог хангасан нээлттэй, сонирхолтой хөтөлбөр
  • •Сургалтын үр дүн шууд харагдахуйц
  • •Эмнестигийн хүний эрхийн сургалтуудад хамрагдсан, туршлагатай үе тэнгийн сургагч багш нар хичээл ордог.
  • Сургалтаараа бид:
  • •Хүнийг хүндлэх суурь хандлагыг түгээдэг
  • •Үе тэнгийнхэнтэйгээ нөхөрсөг харилцахыг уриалдаг
  • •Эрхээ мэддэг, эрхээ хамгаалдаг, хүний эрхийн мэдрэмжтэй өсвөр үеийнхнийг бэлтгэдэг.

Сугалтад энд дарж бүртгүүлнэ үү