"Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хувийн хэвшлийн оролцоо" бизнес аялалд хамрагдлаа
2022.12.02

"Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хувийн хэвшлийн оролцоо" бизнес аялалд хамрагдлаа

GIZ-ийн "Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт" төслийн шугамаар Герман, Австри улсуудад "Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хувийн хэвшлийн оролцоо" сэдэвт бизнес аялалд 2022 оны 11 дүгээр сарын 19-26-ны өдрүүдэд амжилттай хамрагдлаа.

Уг бизнес аяллын гол зорилго нь Герман болон Австри улсуудад мэргэжлийн боловсрол, сургалтын "хосмог" тогтолцоонд хувийн хэвшлийн үүрэг оролцооны талаар харилцан туршлага солилцох явдал байлаа.

Энэ аяллын үр дүнд бизнес аялалд хамрагдсан нийгмийн түншлэгч талуудын төлөөлөл болох 11 хүн цаашид Монгол улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хосмог тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдлээ.