Хувьчлах хөрөнгийг судлах Ажлын хэсэг байгуулав
2010.01.12

Хувьчлах хөрөнгийг судлах Ажлын хэсэг байгуулав

Сонгуулийн болон УИХ-ын тухай хуулийн төслийг МАХН-ын бүлэг өчигдөр  хэлэлцсэн байна. 22.00 цаг хүртэл хуралдахаар төлөвлөсөн тул Бүлгийн дарга vip76_news_dotoo_huvichlalД.Лүндээжанцан хэлэлцсэн эхний асуудал болох Төрийн өмчийг хувьчлах тухай үндсэн чиглэлийн төслөөр сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөв. Тэрбээр “Өмнөх сургамжуудад дүгнэлт хийж, ямар объектуудыг хувьчилж болох, ингэхдээ улсын эрх ашигт хэрхэн нийцүүлэх талаар санал, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгууллаа.

Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр Монголын байгалийн баялгийг ашиглаад гадны орны хүмүүс мөнгө босгож байна. Яагаад монголчууд өөрсдөө хөрөнгө босгож болохгүй вэ гэдэг ерөнхий саналыг иргэд, бизнесменүүд гаргаж байгаа учраас үүнд нийцсэн өмч хувьчлалын үндсэн чиглэл гаргах ёстой гэж үзлээ.

Засгийн газраас хэд хэдэн томоохон хувьцаат компани байгуулж, иргэдээ хөрөнгийн зах зээлд гаргах, Монголын Хөрөнгийн биржийг олон улсын стандартын хэмжээнд ажиллуулъя гэсэн санал оруулж ирсэн” гэлээ. Хувьчлах олон компани байгаа учраас нэрийг нь дурдах боломжгүй байгаа аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.