2022.12.19
Баянзүрх дүүрэг 2023 оныг "Хүний хөгжил"-ийн жил болгон зарлав
Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаан боллоо.
Хуралдаанаар дүүргийн 2023 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж тус жилийг "ХҮНИЙ ХӨГЖИЛ"-ийн жил болгон зарлалаа.
Энэ хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгөөр
- 27 байршилд 18.9км авто зам: Тус замууд хийгдсэнээр гэр хорооллын бүсийн гудамжнууд авто замтай болж шороо тоос бий болох, түгжрэл тодорхой төвшинд буурна
- Гэрэлтүүлгийн ажил: Ингэснээр дүүргийн гэр хорооллын бүсийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж, харанхуй гудамжгүй болно
- Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн 3х3 олон улсын стандарт бүхий сагсан бөмбөгийн талбайг шинээр 15 хороонд хийх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор
- 4,16-р хороог жишиг хороо болгож Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчилгээ авах, хүртээмжтэй байдлыг хангах
- Сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг хангах
- Цэцэрлэг сургуулийн анги танхим, тоног төхөөрөмжийн засвар
- Дарь эх цогцолборын тохижилтын ажил
- Насан туршийн боловсролын төв байгуулах
- Дүүргийн 20,23,28-р хорооны 300га талбайд хийгдэж буй IGM - Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн явган зам, дугуйн замын тохижилтын ажлыг эхлүүлэх
- 2022 онд эхлүүлсэн ч 100% дуусаагүй тохижилт бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцээх зэрэг ажлууд багтаж байна.