С.Бямбацогт: Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжсэнээр төрөөс ирэх дарамтыг тав дахин багасгаж байна
Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн.
Хууль хэрэгжиж эхэлснээр иргэн, аж ахуйн нэгжид учирдаг хүндрэл дарамт багасаж, давхардал хийдэл арилна гэдгийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт онцолжээ.
Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудсандаа “Дөрвөн жилийн өмнө нэр бүхий гишүүдийн хамтаар санаачилсан Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэллээ.
Аливаа зөвшөөрөл авлига авах шалтаг, ард иргэдийг дарамтлах далим байж хэрхэвч болохгүй.
Тухайлбал, өмнө нь найман нэрийн дэлгүүр нээхийн тулд 28 төрлийн зөвшөөрөл авдаг байсан бол шинэ хуулиар хоёр төрлийн зөвшөөрөл авч, бизнесээ эхлүүлэх боломжтой боллоо.
Түүнчлэн 200 байсан зөвшөөрлийн тоо 1,600 болж, найм дахин нэмэгдсэнийг энэ хуулиар 365 болгосон. Ингэснээр төрийн дарамтыг тав дахин багасгаж байна.
Зөвшөөрлийн хууль иргэн, ААН-д эдийн засгийн эрх чөлөөг нь авчирна гэдэгт итгэж байна” хэмээн бичжээ.