2023.02.07
2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага үр дүнг тооцох жил болгосон
2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага үр дүнг тооцох жил болгосон зарласан билээ. Энэ хүрээнд Сайдын албан даалгавар гаргалаа.
Зам тээврийн салбарын үйлчилгээг авдаггүй нэг ч хүн байдаггүй учраас нэн түрүүн д салбарынхаа бүхий л үйлчилгээг БҮРЭН ЦАХИМЖУУЛЖ, ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ, ШУУРХАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ болгохыг зорьж байна.
- Зам, тээврийн салбарын БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ыг эрчимжүүлнэ.
- Бүх төрлийн тээврийн АЧАА болон ЗОРЧИГЧ тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ.
- Үйлчилгээний ЧАНАР, ХҮРТЭЭМЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ нэгдүгээрт тавина.
- БҮТЭЭМЖЭЭР үнэлдэг, ҮР ДҮНГЭЭР урамшуулдаг тогтолцоог хэвшүүлнэ.
- Зам тээврийн салбарт ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙГ нэвтрүүлнэ.
- ШИНЭ САНАА, ШИЛДЭГ ШИЙДЭЛ бүрийг дэмжинэ.
- САХИЛГА ХАРИУЦЛАГА-ыг дээрээс эхлүүлнэ.