Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгийг сэтгүүлчдийн дунд явуулна
2010.01.27

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгийг сэтгүүлчдийн дунд явуулна

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Иргэний танхимаар хэлэлцүүлснээс хойш 14 хоногийн дотор тус хуулийн irgenii_tanhim_0808төсөлд өгсөн иргэдийн саналыг үндсэнд нь нэгтгэжээ. Мөн журмын дагуу ирсэн саналуудыг Ерөнхийлөгчид танилцууллаа. Ерөнхийлөгч Иргэний танхимаар хэлэлцэгдсэн “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл бага оролцсон гэж дүгнээд хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, сэтгүүлчдийн хүрээнд хуулийн төслийг дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Хэвлэл мэдээлийн хэрэгслийн эзэд, сэтгүүлчдийн хүрээнд явагдах гол хэлэлцүүлгийг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллага”-тай холбоотой бүх зүйл заалтын хүрээнд уулзалт хэлбэрээр, бусад асуудлаар бичгээр, санал авах замаар зохион байгуулахаар ажлын хэсэг шийдвэр гаргалаа.

Ажлын хэсэг нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн байгууллага нь төрөөс хамааралгүй, мэргэжлийн, өөрийн зохицуулалтын байгууллага байх ёстой гэдэг зарчмын байр суурийг баримталж байгаа юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.