Өнөөдөр УИХ-ын чуулганаар гурван асуулгын хариу сонсоно
2010.01.29

Өнөөдөр УИХ-ын чуулганаар гурван асуулгын хариу сонсоно

Өнөөдөр УИХ-ын чуулган 10.00 цагаас эхлэн хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэх ажээ.
chuulgan
  1. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /хэлэлцэх эсэх/;
  2. Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  3. Монгол банкны Тэргүүд дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг томилох тухай асуудал;
  4. Зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  5. Мянганы сорилтын гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  6. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /хэлэлцэх эсэх/;
  7. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  8. Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
15.00 цагаас:
  • Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Г.Занданшатар нараас “Таван толгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул судалгаа хийж, ордын нөөцийг тооцож, Эрдэс баялгийн  зөвлөлөөр хэлэлцүүлэн, улсын эрдэс баялгийн нөөцийн санд бүртгүүлсэн мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулга”-ын хариуг сонсох;
  • Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Ганхуяг, Б.Батбаяр нараас “Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулга”-ын хариуг сонсох;
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн З.Энхболдоос “Ховд аймгийн Дарви сумын нутагт орших “МОЭНКО” ХХК-ийн Хөшөөтийн нүүрсний ордын талаар” Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод хандан тавьсан асуулга”-ын хариуг сонсох.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.