Монголын анхны цахим сургууль "Medle" үйл ажиллагаагаа эхлүүллээ
2022-2023 оны хичээлийн жилд Боловсролын мэдээллийн технологийн төвийн дэргэд MEDLE цахим сургуулийн үйл ажиллагааг эхлүүллээ.
Тус цахим сургуульд 21 аймаг, 9 дүүргийн Ерөнхий боловсролын 499 сургуулийн 10 дугаар ангид суралцдаг 10407 сурагч хамрагдаж байна. Тэд 16 судлагдахууныг 620 бүлгээр суралцаж, 148 багш ажиллаж байна.
Орон нутагт суралцаж байгаа ахлах ангийн сурагчид бүлэг бүрдэж чаддаггүйн улмаас сонгон судлах хичээлдээ хамрагдаж чаддаггүй байсныг цахим сургуулиар шийдэж байна. Энэ хичээлийн жилд 10 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа бол ирэх жил 11 болон 12 дугаар ангийн сурагчдыг хамруулна.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.22
2024.11.22