Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
2010.02.02

Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Монголын ардын хувьсгалын удирдагч, Монгол ардын хувьсгалт намыг  үндэслэгч Д.Сүхбаатар vip76_news_dotood_janjin1893 оны энэ өдөр мэндэлжээ.  Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэсэн Д.Сүхбаатар 1923 оны хоёрдугаар сарын 22-нд цэл залуу ЗО настайдаа зуурдаар  таалал төгссөн билээ. Түүний дурсгалыг хүндэтгэн,  Д.Сүхбаатар жанжины мэндэлсний 117 жилийн ой тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол боллоо.

Энэхүү цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд болон УИХ-ын гишүүд оролцлоо.  

Жанжин Д.Сүхбаатарын тухай өгүүлэхэд тэрээр 1911 оны 12 дугаар сард цэрэгт дайчлагдан ирсэн vip76_news_dotood_janjin_1бөгөөд 1912 онд Хужирбулангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлтгэх сургуулийг анх нээн байгуулахад орж суралцан 1913 онд төгсгөж пулемёт сумангийн даргаар томилогдож байсан юм. Д.Сүхбаатар уг сургуулийг амжилттай сайн суралцан төгсгөсний учир мөн оныхоо долдугаар сард V зэргийн жинс, тогосны отгоор, улмаар удирдсан цэргээ сайнаар сурган боловсруулсны төлөө 1915 оны 6 дугаар сард IV жинс, тогосны отгоор шагнуулж байжээ. Түүнчлэн  Зүүн ба Зүүн өмнө хязгаарт хятад цэргийн эсрэг байлдаанд эрэлхэгээр тулалдсан учир Монгол улсын Засгийн газраас 1917 оны 12 дугаар сард III жинс тус тус шагнагдаж байсан гавъяатай билээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.