Австралийн их, дээд сургуулиудын төлөөлөлтэй дугуй ширээний уулзалт хийв
Дугуй ширээний уулзалтад Австралийн Үндэсний их сургууль, Сиднейн их сургууль, Монашийн их сургууль зэрэг нийт 17 их сургууль, 3 Техник, мэргэжлийн сургуулийн төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын дээд боловсролын салбарын бодлогын талаар илтгэл тавьж, Монгол, Австралийн их, дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, оюутан солилцооны хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт 2100, Ерөнхий сайдын ахисан шатны тэтгэлэгт хөтөлбөрүүдийг шинээр хэрэгжүүлж эхэлсэн талаар мэдээлэл өгч, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэхэд гар нийлэн хамтран ажиллахыг хүслээ.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.22
2024.11.22