Өвөлжилт хүндэрсэн 12 аймаг тус бүрт 230.0 сая төгрөг олгохоор боллоо.
2010.02.02

Өвөлжилт хүндэрсэн 12 аймаг тус бүрт 230.0 сая төгрөг олгохоор боллоо.

Өнөөдөр УИХ үдээс  хойш хуралдлаа. Хуралдааны эхэнд “Зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Зарим аймгуудад өвөлжилт хүндэрч, зудын гамшигт хүрээд байгаатай холбогдуулан Засгийн газар “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас 3 тэрбум 760 сая төгрөг гаргах зөвшөөрөл УИХ-аас  хүссэн билээ. chuulgan_05

Тогтоолын төслийг төсвийн байнгын хорооноос анхны хэлэлцүүлгээр нь батлах санал оруулсан  чуулган дээр гишүүд дэмжиж, анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Ингэснээр Өвөлжилт хүндэрсэн 12 аймаг тус бүрт 230.0 сая төгрөг олгож өвс, тэжээл, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч малчдад олгох, эмнэлгийн үйлчилгээг малчдадаа хүргэх юм.
Тогтоолын төслийг батлах үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Чоно борооноор гэгчээр тусламжын мөнгө, барааг шамшигдуулахгүй явдал байна гэж сонсогдоно. Төрийн хандиваар өгч байгаа мөнгийг  иргэддээ хүрч очиж байгааг яаж хянаж байгаа бэ?”  гэсэн асуултад Шадар Сайд М.Энхболд “ холбогдох байгууллагаас хандивын хэрхэн тараасан талаархи тайланг онцгой коммис дээр хүлээн авч, зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авна” гэлээ.О.Батзаяа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.