Байгаль орчинд хохирол учруулж буй этгээдэд хариуцлага хүлээдэг болно
2010.02.03

Байгаль орчинд хохирол учруулж буй этгээдэд хариуцлага хүлээдэг болно

УИХ-ын  гишүүн П.Алтангэрэл тэргүүтэй нэр бүхий гишүүд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухаaltangerel_bayarsaikhanй” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөлд санал авахаар өнөөдөр Засгийн газарт хүргүүлсэн байна.

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Байгаль орчныг хамгаалах тухай хуульд аж ахуйн нэгж байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, нөхөн сэргээлгэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь гагцхүү тухайн орон нутгийн Засаг даргад байдаг байна. Гэхдээ Засаг дарга ийнхүү нэхэмжлэл гаргадаггүйгээс эдгээр хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагаа бараг хийгдэхгүй байна.

Иймд үйл ажиллагаанаасаа байгаль орчинд хохирол учруулсан этгээдээс уг хохирлыг арилгуулах болон нөхөн сэргээлгэх, нөхөн төлүүлж иргэдийн аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах, эрх, бусад нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгохоор иргэн, төрийн бус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг бий болгох хэрэгцээ, шаардлага гарч байгаа тул “Байгаль орчныг хамгаалах тухай” хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг гишүүд  санаачлан боловсруулсан байна.

Хуульд энэ нэмэлт орсноор байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн  сэргээх уул, уурхайн болон бусад үйл ажиллагаанаас байгаль орчинд  хохирол учруулах явдлыг таслан зогсоох, багасгах нөхцөл бүрдэж.  Түүнчлэн байгаль орчинд хохирол учруулж буй этгээдэд хариуцлага тооцох, хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаа идэвхжинэ хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа аж
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.