Концессын тухай хууль ирэх сараас хэрэгжиж эхэлнэ
2010.02.04

Концессын тухай хууль ирэх сараас хэрэгжиж эхэлнэ

Концессын тухай хууль УИХ-аар хэлэлцэн батлагдсантай холбогдуулан тус хуулийн төслийг боловсруулсан ажлын хэguravuuuuuuuulсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, ажлын хэсэгт ажилласан  УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Одхүү, ТӨХ-ны зөвлөх Г.Байлыхүү нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Концессын тухай хууль батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хувьчлалгүйгээр түүнд хувийн хөрөнгө оруулалтыг оруулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, ингэснээр дэд бүтцийн салбарт төсвийн хөрөнгөөр хийх хөрөнгө оруулалт багасаж, улсын төсвийн ачааллыг бууруулах, иргэдэд хүрэх дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах зэрэг ач холбогдолтой гэж ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тайлбарлалаа.


Түүнчлэн хуулийн хамрах хүрээ нь зөвхөн төрийн болон орон нутгийн өөрийн өмчид хамаарах бөгөөд төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө, төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө, хуульд заасан бусад үл хөдлөх хөрөнгө болон  хөдлөх хөрөнгө орохоор тусгасан байна.
Тус хуулиар дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор төрийн болон орон нутгийн өөрийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрх /концесс/-ийг хөрөнгө оруулагчид уралдаант шалгаруулалтын аргаар олгоно.


Мөн концесс нь барих-шилжүүлэх, барих-шилжүүлэх, барих-ашиглах-шилжүүлэх, барих-өмчлөх–ашиглах зэрэг 7 төрөлтэй байх бөгөөд концессын зүйлийн  онцлогоос шалтгаалан эдгээрээс өөр төрөлтэй байж болно. Концессоор олгох хөрөнгийн жагсаалтыг төрийн өмчийн хувьд Засгийн газар, орон нутгийн өмчийн хувьд аймаг, нийслэлийн Засаг дарга батлах бөгөөд зөвхөн энэхүү жагсаалтанд орсон асуудлаар уралдаант шалгаруулалт зарлаж, зохион байгуулахаар хуульчилжээ.

Энэхүү  хууль  2010 оны 3 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх бөгөөд хуулийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар зохион байгуулж, ойрын үед аймаг, нийслэлийн өмчийн асуудал хариуцсан ажилтнуудад сургалт зохион  байгуулж, хуулийн талаар  хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлахаар төлөвлөж байгаагаа УИХ-ын гишүүд сэтгүүлчдэд мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.