Монгол дахь НҮБ-ынхан “Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаа” сургалтад суулаа
2010.02.05

Монгол дахь НҮБ-ынхан “Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаа” сургалтад суулаа

Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин төлөөлөгчийн газрын хүсэлтээр НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын vip76_UN_in_mongoliaажиллагсад, тэдний гэр бүлийнхэнд зориулан Онцгой байдлын ерөнхий газраас энэ оны хоёрдугаар сарын гурванаас дөрөвний өдрүүдэд “Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаа” сэдвээр сургалт зохион байгуулав.

Тус сургалтад НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын харьяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан, Хүүхдийн сан болон Дүрвэгсдийн газар, Аюулгүй байдлын алба, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт, Хөгжлийн банк, Навитат төсөл, ЮНЕСКО байгууллагын 120 ажилтан, албан хаагчид хамрагдсан байна.

“Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаа” сургалтаар болзошгүй газар хөдлөлтийн аюул, түүний хор уршиг, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, тохиолдсон  үед өөрийгөө болон бусдыг аврах ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.