Замын хөдөлгөөнийг нэгдсэн хяналтаар зохицуулна
2010.02.05

Замын хөдөлгөөнийг нэгдсэн хяналтаар зохицуулна

Улаанбаатар хотын хүн ам, замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр замын хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохионуудыг zam_04нэгдсэн удирдлагаар ханган, хөдөлгөөнийг оновчтой, шуурхай зохион байгуулах удирдлагын төв байгуулан ажиллуулах шаардлага гарч байгаа юм.  Иймээс Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийн хугацааны Мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг,нийгмийн 2010 оны зорилтондоо Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулж, авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн бөглөрөлийг багасган, иргэдийн цаг хугацааг хэмнэн, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөн зохицуулах гэрэл дохиог шинэчлэх, “Зам тээврийн оновчтой систем” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан.

БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй энэхүү ажлын хүрээнд одоогийн байдлаар төслийн тоног төхөөрөмжийг суурилуулах, программ хангамж боловсруулах ажлууд дуусаад байна. Засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг нэгдсэн удирдлагаар хангах “Замын хөдөлгөөний удирдлагын төв” нийслэлийн өмчит улсын үйлдвэрийн газар байгуулах тухай асуудлыг хэлэлцээд тогтоолын төслийг НИТХ-д оруулахаар боллоо. Энэхүү төв нь 24 цагийн турш замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулж, гарсан зөрчлийг арилгах, хяналтанд байгаа авто замын уулзварууд дээр гарч болох аваар, осол, эзэнгүй гэмт хэрэг, гал түймэр, үер усны талаар цаг алдалгүй мэдээлэл хүргэж байх юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.