2009 оны улсын тэргүүний сургууль, цэцэрлэг,  оны тэргүүний багш шалгарлаа
2010.02.05

2009 оны улсын тэргүүний сургууль, цэцэрлэг, оны тэргүүний багш шалгарлаа

Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиас Улсын тэргүүний сургуулиар Өвөрхангай аймгийн Баянгол сумын vip76_EBSерөнхий боловсролын сургууль,  Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль тус тус шалгарсан байна. 

Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас улсын тэргүүний цэцэрлэгээр Булган аймгийн 4 дүгээр цэцэрлэг, Завхан аймгийн нэгдүгээр цэцэрлэг, Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэг,  Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэг шалгарсан байна.

Улсын оны тэргүүний багшаар Улаанбаатар хотын Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн химийн багш Дэмбэрэлийн Үдэлгарав, математикийн багш Жууяарын Чогмаа, Сүхбаатар дүүргийн Олонлог сургуулийн математикийн багш Балдандоржийн Ганболд нар,  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нэгдүгээр цэцэрлэгийн багш Дайриймаагийн Энхтуул, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр сургуулийн химийн багш Намсрайн Сүхбат нар шалгарсан байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.