Монголын эдийн засгийн чуулган өнөөдөр эхлэлээ
2010.02.08

Монголын эдийн засгийн чуулган өнөөдөр эхлэлээ

Төрийн болон төрийez_chuulgaн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд хувийн хэвшлийнхэн хамтран зохион байгуулж буй Монголын эдийн засгийн чуулган Төрийн ордонд 09.00 цагт эхэллээ.

Чуулга уулзалтын хуралдааныг

  • Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт уул уурхайн,
  • Сангийн сайд С.Баярцогт улсын төсвийн шинэтгэлийн,
  • УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг улсын бүртгэлийн шинэтгэлийн,
  • УИХ-ын гишүүн Д.Энхбат ногоон эдийн засаг, байгаль орчны,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаарх,
  • Эдийн засагч Д.Жаргалсайхан, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ганхуяг, “Прайм даатгал” компанийн гүйцэтгэх захирал Ө.Ганзориг нар хөрөнгийн зах зээлийн шинэтгэлийн чиглэлээр тус тус удирдан явуулах аж.
Энэ удаагийн чуулга уулзалтын содон зочин нь дэлхийн нэртэй эдийн засагч Эрнандо де Сото байх юм. Энэ сарын 6-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монголд ирсэн тэрбээр Улсын бүртгэлийн шинэчлэлийн чиглэлийн гол илтгэлийг тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Ийнхүү анх удаагаа Монголд төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл, хувийн хэвшлийнхэн хамтран “Бид хамтдаа чадна” уриатай чуулганыг зохион байгуулж байна.  Цаашид “Монголын эдийн засгийн форум” хэмээх төрийн бус байгууллага байгуулан чуулганаа жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна. Зохион байгуулагчид саяхан дэлхийн лидерүүд эдийн засгийн асуудлаар Давост хуран чуулсныг сануулаад хэвлэлийн хуудастаа “Монгол Улс XIII зуунаас Их хуралдай хуралдуулан төрийн бодлогоо нээлттэй хэлэлцүүлдэг уламжлалтай байсныг цохон дурджээ. Тийм ч учраас эдүгээ хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа гэх боловч чөдөртэй морь мэт байгаа эдийн засгаа хэрхэн шинэчлэн хөгжүүлэх талаар төр засаг, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэн судлаачид, иргэд нээлттэй хэлэлцэн гарцаа тодорхойлно гэж чуулганынхаа зорилго, ач холбогдлыг тайлбарлаж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.