Дөрвөн сургуулийн цайны газрыг хаалаа
2010.02.09

Дөрвөн сургуулийн цайны газрыг хаалаа

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын  180 гаруй сургуулийн цайны газарт шалгалт хийж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Үдийн цай “хөтөлбөрийн явцтай танилцжээ. ebs_01Эдгээр сургуулийн 58 хувь нь төрийн өмчийн, 42 хувь нь хувийнх бөгөөд 50 гаруй хувь нь зориулалтын хооллох өрөө танхимтай  байсан гэнэ. Сургуулиудын цайны газруудын 71.5 хувь нь зориулалтын тоног төхөөрөмжтэй бол 40 гаруй хувь нь чанарын баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилдэг байх магадлалтай гэж гарчээ.

Цайны газруудаас технологийн шаардлага хангаагүй, ариун цэврийн дүрэмгүй, хүнсний мэргэжлийн технологичгүй,өдөр бүр хоолноосоо дээж авч шинжлүүлдэггүй гэсэн нийтлэг дутагдал илэрсэн байна.Сурагчдын үдийн цай уух хугацаа 10 минут гээд заачихдаг тул хүүхдүүд гараа угаах ч боломжгүй байдаг ба хүнсний зүйлээ ангиуд руу зөөдөг сав нь зориулалтын бус зэрэг зөрчил дутагдал олон сургууль дээр байна. Мөн шалгалтад ЕБС-ийн ойр орчмын хүнсний мухлаг, ТҮЦ-үүдийг хамруулсан.Тэдгээрт баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдүүдэд зарж борлуулдаг  дутагдал илэрлээ. Дөрвөн сургуулийн цайны газрыг бүр, 16 дугаар сургуулийнхийг түр хаахаар болсон гэдгээ  НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн мэдээллээ. Хотын мээр Г.Мөнхбаяр “Зөрчил илэрсэн сургуулийн захирлуудтай хариуцлага тооцох хэрэгтэй. Зөвлөмж, шаардлага хүргүүлээд орхиж болохгүй. Хангалтгүй дүн үзүүлж буй сургуулийн удирдлага иргэдийн татварын мөнгөөр тэдний хүүхдийг хооллодог ажлыг сайн зохион байгуулж чадахгүй байна. Үдийн цай хөтөлбөр дээр анхаарах зүйл олон бий. Дүүргүүдийн Засаг дарга нар сургуулиудынхаа захирлуудтай хамтарч ажиллах,  хариуцлага тооцоход анхаар” гэж үүрэг өглөө.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.