Томуугийн цар тахлын халдвар 72 бүртгэгдээд байна
2010.03.11

Томуугийн цар тахлын халдвар 72 бүртгэгдээд байна

Манай улсад энэ оны хоёрдугаар сарын байдлаар томуугийн цар тахлын А хүрээний (H1N1) вирусын халдварын 72 vip76_news_dotood_vaksinтохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 20 буюу 27.8 хувь нь Улаанбаатар хотод, 52 тохиолдол буюу 72.2 хувь нь хөдөө орон нутагт гарчээ.

Хөдөө орон нутгаас хамгийн өвчлөл өндөртэй нь Өвөрхангай аймагт 17 буюу 23.6 хувь гарсан байна. Харин хамгийн бага өвчлөлтэй нь Дархан-Уул, Төв, Ховд, Хөвсгөл аймагт тус тус нэг хүн өвдсөн үзүүлэлттэй байна.

Энэхүү вирусын халдвараар энэ оны хоёрдугаар сард Сэлэнгэ аймагт нэг хүн нас барчээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.