Ерөнхий сайд Эдийн засгийн чуулганыг хааж үг хэллээ
2010.02.10

Ерөнхий сайд Эдийн засгийн чуулганыг хааж үг хэллээ

Бидэнд улс орныхоо хөгжлийн талаар төр засгийн оролцоотой, нийгмийн төлөөлөлтэй, бизнес эрхлэгчидтэй, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ярилцлах шаардлага,сонирхол байсныг энэ чуулган харууллаа гэж бодож байна. Энэхүү чуулганыг хийснээр, нэгдсэн шийдвэрт хүрч, санал бодол зөрөөтэй байсан хэдий ч мэдээллээ бүрэн солилцоод ойлголцолд хүрэх боломжууд олдсон гэж хэлж болно.Монголчууд бид бүгд нэгэн зорилготой боловч нэг нэгнийхээ талаар буруу зөрүү ойлголттой явсан гэж бодож байна. ez07

Бид Монгол Улсынхаа хөгжлийн төлөө хамтдаа ярилцвал амжилтанд хүрэх юм байна гэсэн ойлголт төрж  байна гэж яригдаж, ийм дүгнэлтэд хүрч байгаа нь энэ чуулганыг зохион байгуулсны гол үр дүн юм. Ерөнхйилөгчийн институт, УИХ, намууд болон нийгмийн төлөөллүүдтэйгээ хамт энэхүү 6 асуудлыг хэлэлцлээ. Дэлхийн нэрт эдийн засагч Эрнандо де Сото гуай хүрэлцэн ирж, санаа авахуйц оновчтой сайхан мэдээлэл өглөө. Бид улс төр ярихгүйгээр 2 өдөр улс орон, эдийн засгийн асуудлыг ярьж чадсан нь ололт юм. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл.  Энд цугласан олон санааг шийдвэр гаргагчид ажил хэрэгчээр тунгааж аваад, шийдвэр гаргах түвшиндээ анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Энэ олон санал, зөвлөмжүүдийг сонсож, тэмдэглэж авахад таатай байна. Бид бүх бичлэг, зохих протоколыг хийж авсан байгаа. Засгийн газрын холбогдох байгууллагууд энэ 2 өдөр ямар санаачлагууд гарав гэдгийг анхааралтай судлаж үзнэ.

Бүгдийг нь аваад шууд ажил болгочихно гэж бодож болохгүй шүү гэж Баярцогт сайд хэллээ. Гэхдээ аль болохоор тодорхой асуудлуудаар шийдвэр гаргахад хуралдаанууд дээр яригдсан санаа бодлууд хэрэг болно гэж бодож байна.
Сайхан ярилцаад авлаа, ажил хэрэгч болж өнгөрлөө гээд битгий орхиосой. Бизнесийхэн, нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийнхэн маань энд ярилцсан зүйлсийг хэрэгжүүлэхийн төлөө биднээс юу хийх хэрэгтэй вэ гэдгийг байнга анхааруулж, шахан шаардаж байгаасай гэж хүсэж байна.
Анх удаа ийм чуулган хийж байгаа болхоор зохион байгуулалтын хувьд алдаа оноо гарсан байх. Үүнийг та бүхэн ойлгоосой гэж хүсэж байна. Дараа дараачийн жилүүдэд бид энэ арга хэмжээгээ улам сайжруулж, олсон амжилтаа бататгаж, алдаанаасаа суралцаад үргэлжлүүлэн зохион байгуулсаар байх хэрэгтэй гэж бодож байна.
Богинохон хугацаанд ч гэсэн энэ арга хэмжээ амжилттай боллоо гэж дүгнэж байна. Хүмүүсийн хэлж байгаагаар нийлээд нэгдээд, улс орныхоо эзэн болоод явж чадах юм байна гэсэн үндсэн дээр санал нийллээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.