УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг тойрогтоо ажиллаж байна
2010.02.10

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг Хөвсгөл аймгийн Рашаант суманд энэ сарын 8-нд ажиллаж УИХ-ын намрын чуулганаар баталсан хуулийг танилцуулж, сумын иргэд, хөдөлмөрчдийн асуултанд хариулт өглөө.
sedvamchig
Рашаант сум нь 3640 гаруй хүн амтай, 1027 өрхтэй, Өвөлжилт хүндрээгүй ч  240-өөд толгой мал хорогдсон мэдээтэй байна.Тус сум 193175 толгой мал тоолуулсан нь өмнөх онтой харьцуулахад 1.2%-иар буурчээ. Суманд тулгамдаж байгаа хамгийн хүндрэлтэй асуудлын нэг нь сургуулийн спорт зааланд хүүхдүүд хичээллэхэд хүндрэлтэй аж. Спорт заал бариулах төсөлд хамрагдсан ч хөрөнгийг нь хассан. Мөн хүүхдийн цэцэрлэгийг өргөтгөх шаардлагатай болж,  тендер зарласан ч тендерт ялсан компани нь ажлыг гүйцэтгэх шатанд 130 сая төгрөг дутагдах юм байна гэж үзээд ажлыг зогсоожээ.

Мөн гишүүн Тосонцэнгэл суманд өчигдөр ажиллалаа. Тус сум өнгөрсөн онд 2130 тонн хадлан бэлтгэж 70-80 га-д төмс, хүнсний ногоо тарьсан байна. Өвөлжилт хэвийн. Тус сумын дөрвөн багт отрын мал ирж өвөлжиж байгаа. 2000 гаруй мал хорогдсон. Ихэнхи нь ямаа, борлон. Өнгөрсөн оны тоотой харьцуулахад ямааны тоо толгой 6000-аар буурсан гэнэ. Тулгамдаж байгаа асуудал нь ундны усгүй болсон.  Гол горхи ширгэснээс Бага Тахилт, Тосны голд худаг барих зайлшгүй шаардлагатай байгаа аж. Эрхэм гишүүнийг дээрх хоёр суманд ажиллах үеэр иргэд, сонгогчдын зүгээс нийтлэг асуусан асуулт, санал хүсэлт нь малын түүхий эд үнэгүйдсэн, мах, ноос ноолуур, арьс ширний үнэ их унасан. Малчдын амьжиргааны эх үүсвэр болсон эдгээр зүйлс үнэгүйдэж байгаа нь малчид амьдрахад хүнд болж байгаа.

Мөн малчид банкны зээлэнд баригдсан, өндөр настай хүмүүс олон сараар тэтгэврийн зээл авснаас банкны зээлийн хүүгийн дарамтанд ордог. Бэлэн мөнгө байхгүй болсон. Хатуу хүйтэн өвлийн дараа хаврын улирал, мал төллөх улирал залгана. Энэ үед малд тэжээл зайлшгүй хэрэг болно. Мөн малыг хөлөөр нь гадагш экспортолж болдоггүй юмуу, энэ асуудлыг шийдэж өгөөч.Хоёр намын амлалт Эрдэнийн хувь, Эх орны хишиг яасан бэ? Амлалтаа хэрэгжүүлмээр байна. Амласан мөнгөө бэлнээр өгөх боломжгүй бол банкны зээлийг дарж өгөөч” гэсэн хүсэлийг нийтлэг тавилаа.

Улсын онцгой комисс Хөвсгөл аймагт ажиллахдаа зургаан сумыг гамшгийн, гурван сумыг зудтай, зургаан сумыг зудархуу байна гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг ирэх өдрүүдэд өвөлжилт хүндэрч,  гамшгийн байдалд байгаа Шинэ-Идэр, Жаргалант, Галт, Төмөрбулаг зэрэг сумдад ажиллах юм
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.