Сонгино хайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд ахмадуудаа хүлээн авлаа
2010.02.10

Сонгино хайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд ахмадуудаа хүлээн авлаа

Жил бүрийн цагаан сарын баяраар дүүргийнхээ ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг жишгийн дагуу СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд болох Н.Алтанхуяг, Н.Батбаяр, bzd_ahmad01С.Оюун нар дүүргийнхээ 800 ахмадыг төрийн ордонд хүлээн авч төрийн дээд одон медалиар шагнасан нь настануудыг ихэд баярлуулсан хэрэг боллоо. Улс орны хувь заяа тэр дундаа дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө Ардчилсан нам асар өндөр үүрэг хариуцлага хүлээж, түүнийгээ гүйцэтгэдэг гэдгийг сонголтоороо харуулсан Сонгинохайрханы ахмадууд цаашид ч энэ сонголтыг улам бататгах болно гэдгээ ч илэн далангүй өгүүлж байсан нь ихэд содон байлаа. Тус дүүргийн ардчилсан нам, тэр дундаа Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүдийн зохион байгуулсан энэхүү үйл ажиллагааг дуу нэгтэйгээр сайшаан хүлээн авсан ахмадууд маань цаашид ч ахмадууддаа хандсан бодлого барих хэрэгтэй гэдгээ илэрхийлж байлаа. Улс орон, дүүргийнхээ хөгжил дэвшилд насаараа зүтгэсэн азай буурлуудын дунд төрийн ордонд хөл тавьж үзээгүй хүн ч нэлээдгүй байсан бөгөөд энэхүү хүндэтгэлд чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлэн эрхэм гишүүдтэй зураг хөргөө авахуулж байсан юм. Энэхүү арга хэмжээний үеэр ахмадууддааbzd_ahmaduud зориулан Монгол улсын гавьяат жүжигчин Эрдэнэцэцэг, дуучин Ширмэнтуяа, Амаржаргал, залуу дуучин Цэрэнчунт нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөж, ерөөл хайрласан нь ардын дуу сонсох дуртай буурайнуудын чин сэтгэлийн талархлыг хүлээсэн юм. Жил бүрийн цагаан сарын баяраар дүүргээсээ сонгогдсон гишүүдийнхээ буянаар бараа зүсээ харалцдаг ахмадууд маань ч ярих зүйл ихтэй байлаа. Мөн тэд цаашид ч ийм арга хэмжээг зохион байгуулж ахмад залуу үе, төрийн хэлхээ холбоог улам бататгах сайхан ажлын эхлэлийг тавьсан үйл хэрэг боллоо хэмээн сэтгэл дүүрэн өндөрлөсөн юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.