ЭМГЭНЭЛ
2010.02.11

ЭМГЭНЭЛ

Монголын сэтгүүл зүйн томоохон зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, шилдэг зохион байгуулагч, Монголын чөлөөт хэвлэлийн шинэavirmed_01 үеийн шилдэг төлөөлөгчдийн нэг, “MN- 25 дугаар суваг” телевизийн гүйцэтгэх захирал Аюушийн Авирмэд 2010 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр хүнд өвчний улмаас зуурдаар таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, “MN-25 дугаар суваг” телевиз, “Монгол ньюс” компанийн хамт олон, Монголын хэвлэл мэдээллийн салбарын хамт олонд нь  хүнд гарз тохиолоо.

А.Авирмэд өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй, олонд танигдсан уран бүтээлч, хэвлэл мэдээллийн салбарын шилдэг удирдагч, манлайлагчдын нэг байсан юм. Тэрбээр Монголын чөлөөт, ардчилсан сэтгүүл зүйн түүхийн анхны шанг татагчдын нэг, анхны чөлөөт ардчилсан телевизийг үүсгэн байгуулж, бэхжүүлэх ажилд хүч хөдөлмөр, авьяас чадвараа зориулсан хүн байв.

Талийгаачийн ухаалаг, цуцашгүй, ажилсаг, хичээнгүй, хүнлэг, нөхөрсөг, шулуун шударга зан чанар, ихийг бүтээх эрмэлзэл, улс үндэстнээ гэх чин сэтгэл бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэнэ.

МОНГОЛЫН СОНИНЫ ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД
МОНГОЛЫН СОНИНЫ ХОЛБООНЫ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД
ЧӨЛӨӨТ СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.