Банкны чанаргүй зээл буурав
2010.02.11

Банкны чанаргүй зээл буурав

Үндэсний статистикийн хорооноос хурал зарлаж, өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлсэн юм.
vip76_bank
Энэ оны нэгдүгээр сарын байдлаар аж үйлдвэр, үйлчилгээ, тээврийн салбарт өсөлт нэмэгдэж, барилгын материалын үйлдвэрлэл сэргэх үзүүлэлт ажиглагджээ. Гэхдээ өнгөрсөн оны нэгдүгээр сарын үзүүлэлтүүд доогуур байсан нь эерэг байдал бий болж байгаа мэт харагдуулж магадгүй аж.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 3.6 тэрбум төгрөг зарцуулсан байна

Нийгмийн даатгалын сангийн орлого 30.7 тэрбум төгрөг, зарлага 35.4 тэрбум төгрөг байна. Нийгмийн даатгалд энэ оны нэгдүгээр сарын байдлаар 154.4 мянган хүн хамрагдаж, шимтгэл төлжээ. Үүний 77.6 мянга нь төсөвт байгууллага, үлдсэн нь бизнесийн байгууллагын даатгуулагч нар байна. Нийгмийн даатгалын сангаас 27.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосны ихэнх нь өндөр насны тэтгэвэрт зарцуулжээ. Харин нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг 140.4 мянган хүнд олгож, 3.6 тэрбум төгрөг зарцуулав. Нийгмийн халамжийн сангаас 3.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ.

Банкны чанаргүй зээл буурчээ

Банкны чанаргүй зээл буурсан ч улсын хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нэмэгдсэн байна. Монголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт 2871 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарынхаас есөн тэрбум төгрөгөөр буурсан байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 350.8 тэрбум төгрөг болжээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2674.4 тэрбум төг болж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарынхаас 19.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 122.5 тэрбум төгрөг болж, зээлийн өрийн үлдэгдлийн 4.6 хувийг эзэлж байгаа юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.