Төрийн мэдээлэл эмхтгэлийн тойм хэвлэгдлээ
2010.02.12

Төрийн мэдээлэл эмхтгэлийн тойм хэвлэгдлээ

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн энэ оны зургаа дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхтгэлийн энэ удаагийн дугаарт vip76_news_dotood_ordonӨөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих төсөл”-ийн тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолууд нийтлэгдсэн байна.

“Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих төсөл”-ийг 2010-2011 онд хэрэгжүүлж дуусах бөгөөд төслийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн гүйцэтгэгч гаргасан хөрөнгөө улсын төсвөөс хэрхэн буцаан авах талаархи мэдээллийг тогтоолоос авах болно.

УИХ-ын тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Завхан аймгийн Цэцэн-Уул, Сантмаргац, Завханмандал, Эрдэнэхайрхан сумдын нутгийн зарим хэсэг болох Улаагчины хар нуур орчмын газар нутгийг, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул, Жаргалан сумдын болон Завхан аймгийн Алдархаан сумын нутгийн зарим хэсгийг хамруулан Монгол элсний орчмын газар нутгийг тус тус байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.

Ховд аймгийн Мянгад, Увс аймгийн Өмнөговь сумдын зааг нутагт орших Алтан Хөхий уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Заг сумын нутагт орших Хүрэн бэлчир  орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан юм.

Дээрх газруудын хилийн заагийг баталсан тогтоолын хавсралтыг мөн “Төрийн мэдээлэл”-д нийтэллээ.

Мөнгөн урамшууллын хэмжээ тогтоох тухай, Ус ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолууд эмхтгэлд тус тус эмхтгэлд нийтлэгдлээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дах заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолтой танилцах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл сурталчилгааны хэлтсээс дамжууллаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.