Хэвлэл мэдээллийнхэн ЭМЯ-наас шагналаа гардаж авлаа
2010.02.12

Хэвлэл мэдээллийнхэн ЭМЯ-наас шагналаа гардаж авлаа

Хэвлэл мэдээллийн байгууллагууд томуугийн А хүрээний H1 N1 томуугийн цар тахлын тухай мэдээлэл өгч байсан vip76_news_dotood_jourбилээ. Тэр тусмаа үнэн бодит мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэхэд идэвхи санаачлага гаргасан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг ЭМЯ-наас шагнаж урамшууллаа.

Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагуудаас “Боловсрол” телевиз,”Ийгль” телевиз, “Хурд” агентлаг, “Бест 98,5” радио, “МОНЦАМЭ мэдээ” сонин, “Өдрийн шуудан” сонин, хэвлэл мэдээллийн ажилтнуудаас ТВ-5 телевизийн сурвалжлагч Э.Дагиймаа, “Преспектив” студийн сурвалжлагч Б.Жаргалмаа, МҮОНР-ийн сурвалжлагч Ц.Сосорбурам, “Хурд” агентлагийн сурвалжлагч А.Батзул. “Ардын эрх“ сонины сурвалжлагч Б.Гандолгор, “Үнэн” сонины сурвалжлагч Б.Даариймаа нар шагнал хүртэв. Шагналыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа гардуулж баяр хүргэлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.