Хамгийн өндөр настан П.Дулам гуай байртай болов
2010.02.15

Хамгийн өндөр настан П.Дулам гуай байртай болов

Монгол Улсын төрийн тэргүүн улсынхаа хамгийн өндөр настан П.Дулам гуайд bair_vip76золголоо. Төрийн тэргүүнийг дагалдан НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Т.Билэгт, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ч.Сайханбаяр нар дагалдан очсоны дээр Ерөнхийлөгчийн бага хүү аавыгаа даган хамгийн өндөр настанд очин золгосон юм.

П.Дулам гуай өдгөө 108 насыг зооглож байгаа бөгөөд бага охин 63, том охин нь 75 настай юм байна. Тэрбээр Өвөрхангай аймгийн харъяат бөгөөд нийслэл Улаанбаатар хотод 18 насандаа ирж эмнэлэгт сувилагчаар ажиллаж байжээ.

Монгол Улсын Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж П.Дулам гуайд орон сууцны түлхүүр гардуулан өгсөн юм. Тэрбээр өдгөө 75 настай том охиныхоо хамт амьдардаг аж.

П.Дулам гуай 70 гаруй ач, зээ, дөчийнхөө нүүрийг үзсэн өндөр настан  Ерөнхийлөгчтэй золгохдоо “Сар шинэдээ сайхан шинэлж үр хүүхдүүдийнхээ сайныг үзээд, улс төрөө улам дэлгэрүүлэхийн төлөө ажиллаарай” хэмээн захьсан байна
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.