МБШУ-ны ҮЭ-ийн хороодын дарга нар сургалтад хамрагдав
2023.04.10

МБШУ-ны ҮЭ-ийн хороодын дарга нар сургалтад хамрагдав

МБШУ-ны ҮЭ-ийн хороодын шинээр сонгогдсон 40 дарга үйлдвэрчний эвлэлийн үндсэн мэдлэгийн сургалтад хамрагдав.

Сургалтаар МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ҮЭ-ийн баримталж буй байр суурь, МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ҮЭ-ийн байр суурийг тус тус танилцуулж, үйлдвэрчний эвлэлийн үндсэн мэдлэг, бодлого, хөгжлийн хөтөлбөр хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүний хэрэгжилт анхаарах асуудал, МБШУ-ны ҮЭ-ийн холбооны 2022 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх мэдээллийг танилцууллаа.