2023.04.17

УИХ-ын гишүүн Ц.Туваан галын улмаас эд материалын хохирол амссан иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Баянхангай суманд ажиллаж байна. Энэ үеэр галын улмаас эд материалын хохирол амссан иргэдтэй уулзлаа. Атарын хоолны газарт 2023 оны 4 сарын 02-ний орой 17 цаг орчимд гал гарч 6 өрх айлын цайны газар, дэлгүүр, дугуй засвар шатаж маш их хэмжээний хохирол учиржээ. Гал усны гамшигт бид ам гарч болдоггүй шүү дээ. Дэм дэмэндээ амьдардаг хойно ажлын албаныхан мөнгөн тусламжийг айлуудад үзүүллээ.