2009.04.11
Хагарал...
Хагарал...
Чонотой нийлсэн нохой
чононоосоо ч хомхой байдаг юм шүү.
/Ардын үг/
чононоосоо ч хомхой байдаг юм шүү.
/Ардын үг/
Өөрчлөлтийн салхи
ХХ зууны туршид Монголын асуудлыг Орос, Хятад бидний толгой дээгүүр шивнэлдэн шийдэж байлаа.“Ардын элч” киноны хяналтын хувилбарыг Улс төрийн Товчооныхтойгоо Хятад, Зөвлөлтийн Элчин сайд хамт үзэж гэнэ. Кино дуусмагц Зөвлөлтийн Элчин босож “Оо, сайн. Зөвлөлт - Монголын найрамдлыг гайхамшигтай харуулсан байна. Гаргахад татгалзах зүйлгүй” гээд суув. Хятадын Элчин сайд “Хай, Зөвлөлт - Монголын найрамдлыг харуулсан талаасаа бол зүгээр юм. Хятад – Монголын найрамдлыг ер харуулаагүй юмаа даа “ гэжээ. УТТ яаралтай хуралдаж, найруулагч Д.Жигжидэд Хятад, Монголын сайн харилцааг кинондоо тусгах үүрэг өгснөөр бидний мэдэх “сайн” хятад өвгөний дүр “Ардын элч” кинонд орсон түүхтэй. Энэ мэтээр монголчууд ч аливаа асуудлыг толгой даан шийдэж чадахгүй, “хоёр хөрш юу гэх бол..” гэсэн өнцгөөс тавьж шийдвэрлэдэг, шийдвэрлүүлдэг байсан он жилүүд бий.
1989 оны төгсгөл үеэс Монгол Улс социализмын хүлээснээс ангижирч, нээлттэй нийгэм рүү хийх шилжилтийн явц ч хоёр хөршийн харилцаа, тохиролцооноос ихээхэн хамаарч байсныг түүхийн баримтууд улам бүр нотолсоор байна.
Хятадын Ши Нинбо гэж Орос судлаачийн бичсэнээс үзэхэд “1980-аад оны эхнээс Хятад, Зөвлөлтийн харилцаанд байсан хүндрэлүүдийг даван туулах, зөөлрүүлэх чиглэлээр хоёр тал хүчин чармайлт гаргаж эхэлжээ. Хятадууд харилцааг сайжруулахад гурван саад байна гэж дурдсан нь Афганистан, Вьетнам, Монгол байлаа. ЗХУ-ын удирдагчдын зүгээс ч Монголд хийсэн айлчлалынхаа үеэр ЗХУ, БНХАУ-тай сайн хөршийн харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа дурдаж эхэлсэн байна”
Хятадууд өөрсдийн байр суурин дээр хатуу байсан бөгөөд ЗХУ-ын зүгээс гурван саадыг арилгахгүй бол “БНХАУ-ын зүгээс ЗХУ-ыг цэргийн заналхийлэл учруулж байгаа, дайсагнагч гүрэн гэж үзэх болно” гэж анхааруулсаар байжээ.
М.Горбачев ЗХУ-ыг удирдах болсныхоо дараа “БНХАУ-тай сайн хөршийн харилцаа тогтоох нь бидний хувьд АНУ болоод бусад улстай харилцахаас дутуугүй ач холбогдолтой юм. Бид БНМАУ-аас цэргээ гаргах талаар ярилцаж эхлэх болно” гэж мэдэгдсэн нь асуудлыг түргэсгэв. Ингээд 1989 оны тавдугаар сарын 15-18-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн дарга М.Горбачев Хятадад айлчлан Цэргийн Зөвлөлийн дарга Дэн Сяопинтай уулзаж ярилцлаа. Үр дүнд нь “хоёр талын найрсаг харилцааг үндэслэсэн” хамтарсан мэдэгдэл гэдгийг гаргажээ.
Энэ мэдэгдлийн дагуу Зөвлөлтийн цэрэг хэсэгчилсэн байдлаар Монголоос гарч, 1992 он гэхэд Монголд нэг ч орос цэрэг байхгүй болох ёстой юм.
Тэгэхээр Зөвлөлт –Хятадын хамтарсан мэдэгдлийг энгийн хэлэнд хөрвүүлбэл бид ахиад л хөршүүдийнхээ хоорондын наймаанд явчихсан хэрэг. Гурван гүрний гэрээний орчин цагийн загвар. Оросууд Монголоос савраа татаад хилээ хаана(визийн чанга журам нэвтрүүлэв). Харин Хятадууд хилээ нээж(визгүй зорчих болгов) алхам алхмаар Монголын эдийн засаг, улс төр, нийгмийн амьдрал урдаас хамааралтай болно. Нүүдэлчин монголчуудад аж ахуй эрхлэх чадвар суугаагүй, үйлдвэрлэл хөгжөөгүй зэрэг нь эдийн засгийн хараат байдал руу автоматаар түлхэх нигууртайг тооцож байжээ.
М.Горбачевын үлээсэн өөрчлөлтийн салхи өөр лүү нь хүчтэй шуурч эхэлснээс Монголтой манатай юм болж, зөнд нь хаяжээ. Монголчууд ч завшааныг ашиглан тусгаар тогтнолоо баталгаажуулж авахаар шийдэж, өндийн босов. МоАХ-оор удирдуулсан энэ тэмцэл түүхийн ховорхон, давтагдашгүй боломжийг ашигласнаараа үнэтэй.
МоАХ- ба аюулаас хамгаалах байгууллагууд
Эрх чөлөө, тусгаар тогтнол, хүн төрөлхтний нийтлэг эрх, нээлттэй нийгэм рүү хийсэн монголчуудын алхам эргэлт буцалтгүй болохыг анхнаас нь Орос, Хятадын аюулаас хамгаалах албад мэдэрч байлаа. Шууд нухчин дарах, дарангуйлах боломж нэгэнт үгүй байсан учир тэд өөрсдийн хүмүүсийг шургуулж, байдлыг мэдэх тандах, алсдаа жолоодох санаа өвөрлөсөн байна. Монголын НАХЯ ч зүгээр суусангүй, хүмүүсээ шургуулаад авч. Үйл явдлын өрнөлийг урьдчилан харах, жолоодох боломжгүй болж эхэлсэн бөгөөд МАХН-ын УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон учир НАХЯ болон Оросын албадаас шургалсан хүмүүс удирдлагагүй болж, “вандан тас” гэдгийн үлгэрээр чигээрээ хувьсгалчид болон хувирчээ.Харин Хятадын Амрыг хамгаалах яамнаас шургуулсан хүмүүс ардчилсан хувьсгалын төрхийг өөрчилж, “нэг мөсөн өөрчлөх, гүйцээх” нэрийн дор цус урсгахад турхиран иргэний дайн өдөөхөөр шамдуулж байлаа. Тэд улс төрийн өс хонзон авах, УТТ-ны гишүүд, Цэдэнбалыг тойрон хүрээлэгчидтэй тооцоо бодохыг хатуу шаардаж байсан юм. Гэвч эх орон, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй хүмүүс “нэг ч монгол хүний хамраас цус гаргахгүй” гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож хэрэгжүүлж чадсан билээ. МАХН-ын тэр үеийн удирдлагууд ч үндэстнээ хагаралдуулхын эсрэг байсан учир бид хүн төрөлхтнийг гайхуулсан аядуу хувьсгалаа хийсэн юм.
Харин эрх чөлөөний хөдөлгөөнийг самуун болгох, монголчуудыг хооронд нь алалцуулах сонирхолтойгоор шургалсан бүлэг этгээдүүд санаархлаа биелүүлэх боломжгүй болсонд уурсан хараал, ерөөл тавьсаар МоАХ-ноос холдон одсон билээ. Энэ бүлгийнхэн захиалгаар хагалах, бутаргах ажил хийдэг нэг ёсны үйлчилгээний захиалга гүйцэтгэгч компани маягийн юм болж хувирсан юм.
Тэд 1997-1999 онд МАХН-ын зарим удирдлагын хатгаасаар “Ардчилсан Холбоо” эвслийн Засгийн газрыг эсэргүүцэх хөдөлгөөн байгуулж, өлсгөлөн зарлан, монгол хүний цус урсгах хүслээ бага боловч биелүүлж, үүргээ гүйцэтгэж явсан төрийн цагдааг өвгөн Баасан гэгчээр хутгалуулж байсныг олон нийт тодхон санаж байгаа байх.
Одоо ч тэд “нэн тэргүүнд 450 албан тушаалтныг буудаж алах , 1500 хүнийг 25 жилээр, 5000 хүнийг 20 жилээр, 10 000 хүнийг 10 жилээр хорих ёстой” гэсэн жагсаалт маягийн юмаа ном болгон (Ж.Нэргүй. “Монгол улсын ээдрээт замнал“) хэвлэж тараасан байгааг үзэж болно.
Хагалагчид
Түүхийн бүх л үеийн туршид нанхиадууд монголчуудыг хагалж иржээ. Орчин цагт тэд энэ зорилгодоо эрлийзүүдийг овжноор ашигладаг. Хүний цус, элэг гэдэг өөр ажээ. МоАХ-г цус урсгасан тэмцлийн хэлбэр лүү түлхэхээр чармайж байсан хүмүүс цөм эрлийз байсан юм.Тэд тэртэй тэргүй гарч байсан Оросын цэргүүдийг харааж, зүхэн Орос, Монголын харилцааг муутгах ажиллагааг эрчимтэй явуулсан бөгөөд энэ нь тодорхой хэмжээнд амжилт олсон билээ. Орос, Монголын харилцаа эрс хүйтэрч, нөлөө бүхий улс төрч В.Жириновский монголчуудыг ил тодоор доромжилж, харааж зүхэв. Г.Каспаров гэгч шатарчин хүртэл Монголыг хятадад наймаалах боломжийн талаар ил ярих болсон юм.
17 жил өнгөрөхөд “Хүний угсаа гарвал нь 50 нас хүрэх үеэс гадаад төрх, алхаа гишгээн дээр нь тодрон гарч ирдэг” гэсэн ардын үг биеллээ олов. Өнөөдөр МоАХ, Монголын ардчиллыг цуст яргалалд түлхэхээр санаархаж байсан хүмүүсийг олон нийт гаднаас нь хараад л урд зүгээс ирсэн гэдгийг нь ялгахаар болжээ. Хүний генетик мэдээлэл, удамшил яалт ч үгүй цагийн аясаар тодордог л юм байна. Даравч дардайна гэж ухаант ард минь үнэн хэлжээ.
Хэрвээ эрлийзүүдийн хүсэл биелсэн бол яах байсан бол. Тэд хүсэлдээ хүрээгүй ч сумаа тавьж чадсан. 1990 оноос хойш монголчуудыг салбар бүрээр, байгууллага бүрээр нь шахуу хагалав. Томоохноос нь дурдъя.
1990-1996 он. Амрыг хамгаалах яамны төлөөний этгээд ажлаа идэвхжүүлсээр ардчилсан хүчинд нэлээд хэдэн ан цав суулгаж дөнгөв. С.Зориг агсан хүртэл явуулгад автан АН-аас өрх тусгаарлаж, БНН-ыг байгуулж байлаа. Энэ мэт хэд хэдэн бутрал явагдсаны эцэст учраа олж буцаж нэгдэх явц өрнөсөн нь сумаа тавиад нумаа нуусан эрлийзүүдийн тарыг таньсных байсан юм. Гэвч олигтой сургамж авсангүй.
1996-2000 он. АХ эвсэл сонгуульд ялж, засаг барих нь тодорхой боллоо. Ялсан намаас Ерөнхий сайд томилогдох болоход үл ойлгогдох байдлаар Ардчилсан намын удирдлагад огт байгаагүй, ардчилсан хувьсгалд гар бие оролцоогүй, тэр ч бүү хэл МАХН-ыг шинэчлэгч, ирээдүйтэй боловсон хүчин гэгдэж байсан нэгэн томилогдчихжээ. Энэ нь дараагийн маш том хагарлын үүдийг нээх учиртай хэрэг байсан юм. Тэнгэрээс буусан хагас монгол эр хагалах үүргээ амжилттай биелүүлээд хоёр жил гаруй болоод буулаа. Энэ богинохон хугацаанд тэрээр импортын гаалийн татварыг тэглэснээр үндэсний үйлдвэрүүд бүрэн дампуурч, бид жинхэнэ утгаараа эдийн засгийн хувьд хараат болсныг бүгд санаж байгаа байх.
Өнөөх эр Ерөнхий сайдын суудлаа өгмөгцөө л оройноос нь хагалан бутаргах ажлаа бүр эрчтэй хийж эхэлсэн билээ. “Элсний 13” гэж АХ эвслийг яайруулсан луйварчдыг тэр турхирч эхэллээ.
Өмнө зүгээс хил давуулан шидсэн чулууг овилгогүй улс төрчид өлгөж аван, “хагалах бизнесийг” цэцэглүүллээ. Бутарсан шаазан шиг болсон ардчилсан хүчин хагарлын үр дүнд сонгуульд навс ялагдав.
2000 - 2004 он. МАХН-ын ойворгон удирдагч хагалах мэхийг дадамгай эзэмшсэн болохоо нотлон харууллаа. Сөрөг жагсаал, сөрөг хөдөлгөөн гэж юм үүсгэн хагаралдуулдаг жишиг тогтоов. Жижиг эмнэлэг, сонины газраас өгсүүлээд намаа(86 жилийн түүхтэй гэж бахархан ярьдаг) хүртэл хөгшин, залуугаар нь хагалж авав. Одоо МАХН доторх жигүүр хөдөлгөөнүүдийн тоо 86 хүрэх гээд байх шиг байна, тийм үү.
Гол хагарлыг эрлийзүүд Ардчилсан нам дотор үргэлжлүүлэн хийсээр... Тэд арайхийн нэгдэж авсан намыг элдвээр оролдсоор байгаад “Алтан гадас” ба Энхсайханыхан гэсэн хоёр бүлэглэлд хувааж дөнгөв. Ингээд сонгуульд ортол “Эх орон Ардчилал” эвсэл, МАХН хоёр тэнцчихлээ. М.Энхсайхан нам дотроо хэлэлцэж амжаагүй байтал яаран Эвслийн Засгийн газар байгуулахаар МАХН-тай тохиролцов. Энэ нь урдаас тооцоолчихсон мэх байсан нь жил гарангийн дараа тодорхой болсон билээ.
2004-2007 он. М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар хуйвалдаанаар “Эх орон-Ардчилал” эвслийг тасар татан хаялаа. Эвслийн засгийн газар огцорч, МАХН-ын Үндэсний эв нэгдлийн гэх Засгийн газар байгуулагдлаа. М.Энхсайханыг Ардчилсан намаас хөөчихсөн учир ахин энэ намыг хагалах боломж үгүй болсон ч хагалж болох илүү том нам цаана нь үлдсэнийг ойлгохтойгоо байлаа. Яг тэр үед хагалагчдыг мэдэхийн дээдээр мэдэх хашир туршлагатай улс төрч Э.Бат - Үүл “Бид ч нэг юм гай гамшгаас саллаа. Одоо МАХН яана даа” хэмээн УИХ-ын чуулган дээр шогширч байсан нь тун удалгүй биеллээ олсон юм. МАХН-ын угшилтай хагалагч, урд зүгийн угшилтай хагалагч хоёр нийлж аваад бүр өргөн хүрээний “хагалгаа” хийж эхэллээ. Хагалагч, хагалагчдаа хайртай. Бүр нэгэндээ зориулж хайрын шүлэг тэрлэнэ. Ил, далд янз бүрийн аргаар МАХН-ыг хэдэн хэсэг хувааж дөнгөлөө.
Тэд иргэний хөдөлгөөнүүдийг ч зүгээр орхисонгүй. МАЧХ, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “Эх оронч фронт” зэргийг хагачив. “Зууны мэдээ” сонины ч хагарах өвчин тойрсонгүй. Эрхлэгч нь байсан хүний ярилцлагаас харахад их том хүмүүс жирийн нэгэн сониныг “хагалаад” л явж байсан байх юм.
Хачирхалтай нь, МАХН-ын хагалагч өөрийнхөө мэдлийн “Зууны мэдээ” сонин(sonin.mn) дээр 2005 оны тавдугаар сарын 30 -нд нөгөө хагалагчийнхаа талаар ингэж бичүүлж байжээ “М.Энхсайхан саяхан сонгуулийнхаа ажлаар Халх голд очоод өвөөгийнхөө төрсөн газрыг хаана байдгийг нь нутгийн хөгшдөөс асуужээ. Гэтэл хэлсэн газар нь хилийн цаана байдаг болж таарав. Сандрахдаа М.Энхсайхан “За, та нар аавын маань төрсөн газрыг “зөв”олохыг бодоорой” гэж хэлээд буцсан байна. Бараг л хилийн дээснээс наашлуулахыг бодоорой ухааны юм ярьсан гэж нутгийнхан ярилаа. Ээж нь хятад цустай, эмэг эх, өвөө нь цэвэр цусны хятад хүн байсан гэсэн яриа ч чих дэлсэв. 40 мянгатад амьдардаг байхдаа жижигхэн М.Энхсайхан маань эмээгээ салхилуулах гэж багагүй зовдог байсан гэнэ. Хятад гэхээр толгойтой үс өрвийдөг байсан тэр үед хөөрхий жаал хүүг яаж чичилж байсан нь ойлгомжтой”
Энэ мэдээг батлах гэсэн мэт тэрээр 2007 оны зургадугаар сарын 1-ний “Өдрийн сонин”-д (sonin.mn) “Засгийн газрын гишvvдтэй гадаадын ажиллах хүчний тухай асуу-дал яригдаж, 40000 айлын орон сууцны хүрээнд баахан хятад ажилчид орж ирэх гэж байгаа тухай, монголчууд шавраа зуурчихна, шороогоо ухчхаж чадна гэх зэрэг яриа боло¬ход би “Монголчууд тэнгэр заяатай ард түмэн” шавар ч зуурахгvй, шороо ч ухахгүй, харин шавар зуурдаг, шороо ухдаг 10 хүнийх нь дарга нь монгол байя гэж хэлээд инээд болж байсан” гэж өөрийн бичсэн нийтлэл дээрээ бичиж үлдээжээ. Монголчууд энэ үгнийх нь далд санааг ухаж ойлгоод эсэргүүцэх үед харин “би огт тийм юм бичээгүй” гэж мэлзсэн билээ. Цагаан дээр хараар бичсэн зүйл нь харин түүхийн гэрч болон дурайж байна. Нэг монголд арван хятад ногдохоор болоод ирэх цагт захирагдаад байх уу гэсэн энгийн асуултын хариуг олоход Шадар сайд байх ч албагүй. Захын тэнэг хэлээд өгнө. Хүний олон нь цөөнхөө барьдаг юм.
Хагалагчийг биширч явдаг нэгэн эмч түүгээр бахархах сэтгэлдээ хөтлөгдөн “… Монголын улс төр, эдийн засгийн лидерүүд ямар ямар улсын эрх ашиг сонирхлыг төлөөлж, хэн хэний эрх ашиг Монголын өндөрлөгт мөргөлдөж байна вэ?
1. ProRussia(оросын баримжаатай) гол төлөөлөгчид нь: Н.Энхбаяр, С.Баяр, талийгаач С.Зориг г.м
2. ProChina(хятадын баримжаатай) гол төлөөлөгчид нь: М.Энхсайхан, Б.Эрдэнэбат (зоос дагаад элгээ сольж буй), г.м …”(irgen.mn үз) гэж бичсэн удаатай.
Таван толгой, Оюу толгойн тогтвортой байдлын гэрээг ард түмэнд ашиггүйгээр шийдвэрлэх гэж яарч сандарч эхлэх үед МоАХ гэрээнүүдийн цаана нуугдаж байгаа санаархлыг илчлэн, тэмцэх үед “коммунизмыг санагалзлаа, 850 000 доллар гаднаас авсан” гэх мэтээр гүтгэж эхлэв. Энэ нь огт нотолгоогүй зүйл хэдий ч дараагийн ярих зүйлд нь “баримт” тулгуур болж өгөх учиртай байжээ.
Хагалагчид хагачих зуршилдаа хөтлөгдөн одоо МоАХ-г хагалж хаяхаар улайрч байна. Азаар МоАХ хагаралтад тэсэх дархлаатай ажээ. Иймд энд тэндхийн архичин, нүүрсчин, хаягдмал, гологдмол, гомдсон хөрсөн улсуудыг(70 орчим) цуглуулаад МоАХ-г “ахин байгуулж” маанагтав. Сониноор тэднийхээ тоог 300 гэж өсгөж хэлэхээ ч мартсангүй. Энэ бол тун ядарсан мэх. Хагалж дөнгөхгүй болохоороо хагарсан мэт харагдуулах гэсэн оролдлого. Үүнийг хийгчид нь өнөөх л эрлийзүүд. Аль 90 онд МоАХ-г хагалах, цуст яргалалд турхирахаар санаархагчид. Он цаг тэдний нүүр, гадаад төрх дээр хэн болохыг нь сийлээд дурайлгаад өгч дээ, аз гийхэд. Гэлээ ч дотор хүний хагалах ухааныг монгол бид гүйцэхүй бэрх. Тийм учраас цаг үргэлжид сонор сэрэмжтэй, ухаалаг байхгүй бол залгихаар завдагч ойрхон байгааг анхааруулахад илүүдэхгүй биз ээ. Оросууд визгүй зорчих Монголын саналд хойрго хандаж байгаа, Далай ламыг нутгаараа дайруулах дургүй байгаа зэрэг нь Монголыг Хятадын нөлөөллийн бүсэд “хаяж өгснийг” л илтгэж байгаа хэрэг. Үүлэн чөлөөгөөр амжиж олсон тусгаар тогтнол, эрх чөлөөг минь чонотой нийлсэн ноход тасчихад бэлэн байгаа.
Монголын ард түмэн тэдний хэн нь хэн болохыг тод харж, ялгаж байгаа болохоор тэд дараагийн бүр том хагалгаанд бэлтгэж байгаа.
“Ар монголыг эрхшээлдээ оруулах алтан арга бол хагалах бөлгөө” гэж нанхиад төрийн бодлоготнууд хэдэн зуунаар ярьж иржээ. Хагалж ч ирсэн. Хагалсаар ч байна.
2007.09.03
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.