Түмэн тэмээний баяр болно
2010.02.17

Түмэн тэмээний баяр болно

Тэмээн аяллын “Түмэн тэмээ” холбоо Өмнөговь аймгийн Булган суманд маргааш Түмэн тэмээний баярыг зохион tumen_temee_vip76байгуулах гэж байна.

Тус тэмээнийн баярын арга хэмжээнд сайхан тэмээтэй хос, тэмээтэй буухиа, цагаан идээний үзэсгэлэн худалдаа, тэмээний ноосон эдлэлийн үзэсгэлэн болох аж. Уг наадамд гадаадын 27-28 жуулчид оролцох юм байна.

Өвөл цагийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тэмээний баяр гол нэрийн хуудас болохоор баяр юм.
Дэлхийд ховор хоёр бөхтэй тэмээний баяр олон орны жуулчдыг татдаг билээ.  Тэмээний баярыг анх 1997 онд явуулж байсан юм байна. Хамгийн анхны тэмээний баярыг Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгуулж байсан бол сүүлийн дөрвөн жил дараалан Булган суманд явуулсан байна.
Түүнчлэн гурав дахь удаагаа тэмээний баярт оролцож буй Канадын жуулчин Мони “Тэмээ миний найз” хүүхдийн гар зургийн уралдааныг ивээн тэтгэх юм байна.

Түмэн тэмээ тэмээн аяллын холбоо анхлан санаачилж одоог хүртэл явуулж байгаа энэ наадмын гол зорилго нь:
Сүүлийн жилүүдэд тэмээний баярыг үзэхээр ирсэн жуулчдын тоо өсч байгааг аялал жуулчлалын холбооныхон хэлж байсан.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.