Мөсний шагайн спортын тэмцээн болно
2010.02.17

Мөсний шагайн спортын тэмцээн болно

Өвлийн аялал жуулчлалын хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, musnii_shagai_vip76Монголын мөсөн шагайн холбооноос хамтран өнөөдөр 15.00 цагаас Туул голын орчимд анх удаагаа мөсөн шагайн наадам зохион байгуулах гэж байна.

Мөсний шагайн спорт хүмүүсийн дунд нэлээн хөгжиж бямба ням гарагт Туул голын мөсөн дээр тоглодог байна. Мөсний шагайн спорт нь өнө эртнээс үүсэлтэй билээ. Энэ тухай "Монголын нууц товчоо" Онон мөрний мөсөн дээр Тэмүүжин, Жамух хоёр нааддаг тухай өгүүлсэн байдаг.

Мөсний шагай хэдийд хэрхэн бий болсон талаар судалгааны зүйлс нилээд хомс бололтой. Бидний мэдэх боулинг, керлинг зэрэг спорт тоглоомуудын өвөг эцэг нь мөсний шагай ч байх талтай.

Эдгээр тоглоомын арга барил, техник нь мөсний шагайн наадаанд тод харагддаг. Мөсний шагай нь оноот тоглоом бөгөөд нэгээс тав гэсэн оноог өгч тоглоно. Бусад спорт тоглоомын адил хамгийн их оноо авсан нь хожно. Мөсний шагайг тоглохдоо тоглогчид баг болж тоглоно. Мөсөн шагайн харвааны тэмцээн нь цуваа харваа, талын харваа гэсэн хоёр төрлийн харваагаар аваргаа шалгаруулдаг.

 

Мөсөн дээр бог болон бод малын шагайг тавиад зуу орчим метрийн зайнаас сум тавьж тоглодог. Шагайны оронд модон бай ч тавина. Гэхдээ үүнийг шагай гэж нэрлэдэг. Мөсөн дээр бог малын  найман шагай тэдгээрийн голд бод малын ганц шагайг төвд нь тавьж өгнө.  Шагайнуудын хооронд тодорхой зайтай. Мөсний шагай харваа нь гадна талаасаа төв рүүгээ тэмүүлэх байдлаар оноогоо өгдөг - хамгийн гадна талын шагай болон гадна талаасаа хоёр дахь шагай хоёрын дундуур сум гарвал нэг оноо өгнө, Энэ мэтээр оноог төв рүү тэмүүлүүлж өгнө. Голын том шагайг оновол хамгийн их буюу таван оноог өгдөг журамтай.

Тус наадамд гадаад дотоодын хориос гучин хүний бүрэлдэхүүнтэй дөрвөөс таван баг оролцох аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.