Ерөнхий сайд С.Батболд “Оны алдартан”-аар тодорлоо
2010.02.15

Ерөнхий сайд С.Батболд “Оны алдартан”-аар тодорлоо

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сониноос жил бүр шалгаруулдаг “Оны sv_batbold_unuudur_ontsloh_алдартан”-аар тодорлоо. Тус сонин нь энэхүү арга хэмжээг есөн жилийн тэртээх могой жил тухайн онд ажил үйлс, алдар гавьяагаараа монгол түмнээ манлайлсан хүмүүсийг олны танил эрхмүүдийн саналаар тодруулж эхэлснээс хойш энэ жил ес дэх жилдээ, есөн алдартнаа шалгаруулсан юм.

“Харшлалт” хэмээх шороон үхэр жилийн алдартнуудыг нийгмийн салбар бүрийн төлөөлөл болсон 100 эрхмийн саналаар тодруулахад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг айргийн тавд нэрлэжээ.

Өргөмжлөлд “Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд танаа “Монголын нийгмийн салаа мөчир бүхнийг төлөөлөх 100 эрхмийн саналаар XVII жарны харшлалт хэмээх шороон үхэр жилийн есөн алдартны нэгээр тодорсон танд энэхүү өргөмжлөлийг өргөн барив. Монгол түмнээ манлайлсан таны хичээл зүтгэл хөдөлмөр бүтээл, амжилт ололт үеийн үед монгол түмний дээдлэх алдар, дуурсах бахархал болох болтугай. Танд цог sv_batbold_ontsloh_vip76хийморь, аз жаргалыг ерөөе.
“Өнөөдөр” сонин 2010 оны 2 сарын 13 Улаанбаатар хот” гэжээ.

Шороон үхэр жилийн алдартнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Баяр, Жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Боксын дэлхийн аварга П.Сэрдамба, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, ДБЭТ-ын дуучин С.Мөнгөнцэцэг, Сүмогийн их аварга Д.Дагвадорж, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нар тус сонины ес дэх удаагийн “Есөн алдартан”-аар тодорч өргөмжлөлөө гардлаа гэж Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.