З.Энхболд: Бидний хичээл зүтгэлээс л хамаарна
2010.02.17

З.Энхболд: Бидний хичээл зүтгэлээс л хамаарна

Ардчилсан намын байранд цагаан барс жилийн сар шинийн золголт хийлээ.   Ардчилсан намын дарга z_enkhbold_vip76Н.Алтанхуяг, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нарт тус намын гишүүд хамгийн түрүүнд золгосон бол дараа нь ахмад гишүүддээ Ардчилсан намын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн золголоо.

Сар шинийн гурванд золголтоор БОАЖЯ-ны сайд Л.Гансүх, УИХ-ын гишүүн З.Энхболд, Г.Батхүү, С.Эрдэнэ нарын гишүүд ажлын өдрүүдэд өмсдөг костюм өмссөн байсан юм. Ингээд З.Энхболд гишүүнээс Үхэр жил, ирэх Бар жилийн тухай сэтгэгдэлийг сонслоо.
Таны хувьд  Үхэр жил, ирэх Бар жил ямархуу байх бол?

Өнгөрсөн жил сайхан жил байсан. Хэдийгээр зурхайд бичснээр хатуу ширүүн жил байгаа боловч бидний хичээл зүтгэлээс хамаарна. Бид сайн ажиллабал сайхан жил болно гэх байна даа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.