С.Бямбацогт: БНХАУ руу суудлын автомашинтайгаа зорчдог болох боломжийг бүрдүүлнэ
Хил боомт нээлттэй болсноос хойш манай иргэд суудлын автомашинаараа БНХАУ руу зорчих хүсэлт их гаргаж байна.
Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас Монгол, Хятадын хооронд иргэд суудлын автомашинаар зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд хоёр талын холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, “Монгол, Хятадын хилийн авто замын боомтоор суудлын автомашиныг нэвтрүүлэх журам”-ын төслийг танилцуулсан.
Журмын төслийг Гадаад харилцааны яамаар дамжуулан Хятадын талтай тохирохоор ажиллаж байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрт суудлын автомашинаар харилцан зорчих зохицуулалтыг тусгахыг хичээж байгаа болно.
Энэ асуудал ажил хэрэг болвол Замын-Үүд, Булган, Бичигт зэрэг урд хөрштэй хиллэдэг боомтуудаар иргэд суудлын автомашинтайгаа чөлөөтэй нэвтрэх бололцоо бүрдэнэ.
Мөн оомтын сэргэлтийн хүрээнд Байтаг боомтыг нээж байнгын ажиллагаатай болгосноор баруун хилээр жилд 5 сая тн нүүрс экспортлох, БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонж аймагтай иргэд ААН-ийн хамтын ажиллагаа өргөжиж эдийн засаг тэлэх нөхцөл бүрдэнэ гэж Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас мэдээллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn