МоАХ-ны Анхдугаар Их Хурал түүхэнд
2010.02.17

МоАХ-ны Анхдугаар Их Хурал түүхэнд

20 жилийн тэртээ буюу 1990 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр МоАХ Анхдугаар их хурлаа МҮЭСТО-д зохион ardchilal_hural_vip76байгуулсан юм. Байгуулагдсанаасаа хойш 70 хоногийн нүүр үзсэн тус холбоо Анхдугаар их хурлаа нэлээн сүр дуулиантайгаар эхлэн, тухайн үеийн нам, төрийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр орон даяар радиогоор шууд дамжуулж байлаа.

Хуралд 611 төлөөлөгч, 200 гаруй зочин оролцсоноос гадна гадаадын 30 орчим сурвалжлагч жуулчны дүрээр ирсэн байв. Хурлын үеэр улс төрийн байдал болон хуулийн шинэчлэл, сүсэг бишрэл,  1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 80 жилийн ойг тэмдэглэх зэрэг асуудлаар илтгэл тавин, хэлэлцэж, Монголын ард түмэнд хандан уриалга, БНМАУ-ын АИХ болон МАХН-ын Төв хороонд хандан өргөх бичиг гаргаж байжээ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.