Өнөөдөр Монголын Ардчилсан нам тунхаглагдсан түүхэн өдөр
2010.02.18

Өнөөдөр Монголын Ардчилсан нам тунхаглагдсан түүхэн өдөр

Өнөөдөр улс төрийн нэгэн томоохон хүчин болох Ардчилсан нам үүсэн байгуулагдаж, тунхаглагдсан түүхт өдөр. Тэртээ 20 жилийн өмнө энэ өдөр МоАХ Анхдугаар их хурлаа МҮЭСТО-д зохион байгуулж, тус холбооны бүрэлдэхүүнээс Монголын Ардчилсан нам мэндэлсэн тухай албан ёсоор зарласан билээ.

Улс оронд олон нам зэрэгцэн оршдогийг ном хэвлэлээс мэдэх төдий болж байсан Монголчууд энэхүү үзэгдлийг янз бүрээр хүлээн авч байсан юм. Ямартай ч цаашид өөр өөрийн үзэл санаа, чиг хандлагатай олон нам төрөх эх үндсийг тавьсан нь түүх болон үлджээ.

Байгуулагдсанаасаа хойш 70 хоногийн нүүр үзсэн МоАХ Анхдугаар их хурлаа нэлээн сүр дуулиантайгаар эхлэн, тухайн үеийн нам, төрийн

удирдлагуудын дэмжлэгтэйгээр орон даяар радиогоор шууд дамжуулж байлаа. Уг хурлаар шинэ намыг зарласнаас гадна улс төрийн байдал болон хуулийн шинэчлэл, сүсэг бишрэл,  1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 80 жилийн ойг тэмдэглэх зэрэг асуудлаар илтгэл тавин, хэлэлцсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.