Өнөөдөр МоАХ өргөх бичиг гаргаж байлаа
2010.02.18

Өнөөдөр МоАХ өргөх бичиг гаргаж байлаа

МоАХ нь Монголын ард түмэнд хандан уриалга, БНМАУ-ын АИХ болон МАХН-ын Төв хороонд хандан өргөх бичиг MoAX_02_18_vip76тус тус гаргасан байна. Уг өргөх бичигт:

  1. Эрх баригч намын Төв хорооноос шууд томилогдсон, ард түмний итгэл найдварыг биелүүлж чадахгүйгээ нэгэнт харуулсан Сайд нарын зөвлөлийг огцруулж, АИХ-ыг тараах.
  2. Засаг төрийн бүх эрхийг гартаа авч, ард түмний эрх ашигт харш бодлогоо муйхраар үргэлжлүүлэн, хувьсгалт өөрчлөлтийг хазаарлан барьж байгаа өнөөгийн намын Төв хороог огцруулж, хэмжээгүй эрх мэдлийг нь халах.
  3. Засгийн бүх эрхийг гартаа авч, нийгмийн өмчийг сүйтгэж, эдийн засгаа унаган доройтуулж, өөрсдийн эрх ямбаар ард олноо золиосолсон этгээдүүдийг нийт ард түмний зөвлөлөөр шалган шүүж, яллах.
  4. Ард түмнээсээ нууж, тэдний өмч болсон Монгол орны эд хөрөнгө, үнэт баялгуудыг хойч үеийнхэндээ үлдээхгүй тонон дээрэмдэх бодлого, үйл ажиллагааг зогсоож, Мардайн ураны, Эрдэнэтийн зэсийн, Заамарын алтны, Асгатын мөнгөний уурхайнуудыг нэн даруй хааж, цаашид газрын баялгийг ашиглах асуудлыг бүрэн эрхт, цорын ганц эзэн болох нийт ард түмнээр хэлэлцүүлж шийддэг журам тогтоохыг шаардсан байна.

МоАХ-ны Анхдугаар их хурлаар тус холбооны Ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг, Ерөнхий зохицуулах зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр С.Амарсанаа, Я.Батсүх, И.Жавхлант, С.Зориг, Д.Нинж, Д.Сосорбарам, Дарь.Сүхбаатар, Ц.Элбэгдорж, Ц.Энхтүвшин нарын есөн хүнийг тус тус сонгожээ. Зочид төлөөлөгчдийн анхаарлыг татсан бас нэгэн зүйл бол анхны чөлөөт хэвлэл болох “Шинэ толь” сонины анхны дугаар тэдний гар дээр очсон явдал байв. Нийт 611 төлөөлөгч, 200 гаруй зочноос гадна гадаадын 30 орчим сурвалжлагч жуулчны дүрээр ирж оролцсон энэхүү хурал нь монголын улс төр, эдийн засаг, хэвлэлийн эрх чөлөө, нийгмийн тогтолцоонд ихээхэн өөрчлөлт авчирсан чухал үйл явдал байсан юм гэж Ардчилсан намын хэвлэлийн албанаас мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.