2023.04.21

Ц.Туваан: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг гүйцэтгэлийн тогтолцоо хөдөө орон нутагт хэрэгжилт муу байна

УИХ-ын чуулганы /2023,04,21/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Зарим гарсан шийдвэр тооцоо, судалгаагүй, амьдрал дээр биелэх боломжгүй шийдвэр гардаг. Ялангуяа хөдөө орон нутгийн эмнэлэгт. 2020 оны Ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн тухай, ЭМД-ын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүнд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг гүйцэтгэлийн тогтолцоонд оруулсан. Мэдээж энэ бол дэвшил, гэхдээ сум, хөдөө орон нутгийн сумд дээр энэ асуудал хүнд байгаа. тэр үед нь үүнийг шилжилтийн зохицуулалттай явуулахгүй юм уу гэж асууж байсан. Эрүүл мэндийн сайдтай ярилцаж, энэ тал дээр шийдэл хайж байгаа, та бүхэнд үүнийг шийдэх ямар санал байна.

Иргэдийнхээ талд шийдвэр гаргаарай. Даралт ихсэх өвчнөөр 25 км дотор дуудлага өгөх онош байхгүй, мэдээж дуудлага өгөхөөр сумын эмч нар очно, ирээд өөр өвчний онош тавьж, тэмдэглэгээ хийдэг. Энэ нь хөдөө орон нутгийн эмч нарыг гүйцэтгэл худал бичих зүйл руу шахаж байгаа гэсэн үг. Үүнийг анхаараарай. Саяхнаас ehospital программ овоо жигдрээд явж байтал ДЭМ санхүүжилтээ татаад асуудал үүслээ. Санхүүгийн программ гацаж, гүйцэтгэл бичих байдал алдагдахад хүрч байна. Үнэгүй эм суманд алдаг, оног очиж байна. МҮЭ-ийн хүмүүс орж ирж байна, сумын үйлчилгээний хүмүүсийн цалин хөлсний асуудлыг шийдэхэд анхаарч ажиллаарай.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn