Грект болох Олон улсын чуулга уулзалтад оролцоно
2010.02.18

Грект болох Олон улсын чуулга уулзалтад оролцоно

Монголын  үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас Olimpic_logo_vip76илтгэлийн уралдаан зохион байгууллаа.

Энэхүү уралдаан нь биеийн тамир,спортын чиглэлээр судалгаа хийж буй оюутан судлаачдын бүтээлийг олон нийтийн хүртээл болгох, англи хэлний ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд спортын эрдэмтдийг бэлтгэх зорилготой ажээ.

Уралдаанд оролцогчид илтгэлээ англи хэлээр тавьсан бөгөөд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш Р.Ганбаатар, оюутан Х.Ундармаа, Ю.Гандолгор, Н.Мөнх-Очир, Л.Хатанбаатар нарын хамтран бичсэн илтгэл тэргүүн байрт шалгарсан байна.

Тэргүүн байрын эзэд Грект болох олон улсын чуулга уулзалтад эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болоод байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.