Архивын алдагдсан баримт бичигт "ажилчдаас" нь сэжиглэж байна
2010.02.19

Архивын алдагдсан баримт бичигт "ажилчдаас" нь сэжиглэж байна

Үндэсний архивын газрын нэг давхарын 102 дугаартай өрөөнөөс 1845 онд хийгдсэн засаг archieve-vip76Гомбожавын хошууны газрын зураг болон Манжийн үеийн, Богдхаантай холбоотой данс бичиг алга болжээ.

Архивын өрөөнөөс давхар болгондоо орчин үеийн камер байрлуулаад Төрийн тусгай хамгаалалтын албан хаагчаар мануулаад байхад аль завсраар нь хэзээ алга болсныг   мэдэхгүй байгаа юм. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн энэ хэрэг дээр ажиллаж байна.

Одоогоор хэргийн газарт үзлэг хийж, битүүмжилээд байгаа ч хэд хэдэн хүнийг сэжиглээд байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна. Тус хэрэгт сэжиглэгдээд байгаа хүмүүсийн ихэнх нь ажилчид нь бөгөөд харуулуудаас нь байцаалт авч байгаа аж.

Манай улс түүх, соёлын үнэт өвийг дөрвөн жилд нэг удаа тоолдог. Дээрх тооллого 2008 онд болж, холбогдох мэргэжилтнүүдийн гаргасан судалгаагаар 1996-2006 оны хооронд улс, аймгийн музейгээс 193, орон нутгийн 28 сүм хийдээс 459 ширхэг бурхан шүтээн хулгайд алдагдаж байжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.