Даваа гарагт “Дээлтэй Монгол” өдөрлөг болно
2010.02.19

Даваа гарагт “Дээлтэй Монгол” өдөрлөг болно

Ирэх даваа гарагт тохиож буй шинийн найманд “Дээлтэй Монгол” өдөрлөг болно. Энэхүү deel_vip76өдөрлөгийг “Дээлтэй Монгол” хөдөлгөөн зохион байгуулж байна. Тэд монголчуудын түүх, оюуны соёлын өв, түүний үнэлэмжийг дээшлүүлэх, зан заншилтай холбоотой бүхнийг нэгтгэх, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх гол зорилготой юм байна.

“Дээлтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын бүх музей үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх бөгөөд Тэнгис кино театрт 1000 төгрөгөөр кино үзэх, Соёмбо цогцолбор кино танхим болон караоке , зоогийн газартаа 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Гэхдээ хамгийн гол нь гэр бүл, хамт олноороо “дээл” өмссөн байх ёстой аж.

deel_zaluus_vip76Дэлхийд танигдсан дээлтэй өдрийг жилд хоёр удаа буюу жил бүрийн Хаврын тэргүүн сарын шинийн найманд болон долдугаар сарын арваны өдөр хийхээр тогтсон аж. Энэхүү өдрүүдэд Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууд өвөг дээдсээсээ өвлөн авсан үндэсний хувцсаараа бахархах өдөр бөгөөд үндэсний урлагаа сонирхуулах гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.