Хүйтний эрч чангарч цаг агаарын аюултай үзэгдэл болно
2010.02.22

Хүйтний эрч чангарч цаг агаарын аюултай үзэгдэл болно

Монгол орны нийт нутгаар урд шөнөөс эхлэн хүйтний эрч 10 хэмээр эрс нэмэгдсэн байна. Хүйтрэлтээс huiten_vip76сэрэмжлэхийг ус цаг уур орчин,  шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдэл болохыг анхааруулж байна.

Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан аймгаар, Увс, Баянхонгор аймгийн өмнөд хэсэг, Хөвсгөл, Өмнөговь аймгийн баруун хэсгээр хүчтэй салхилж, секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч, хүчтэй цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Иймд энэ үеэр малчдыг малаа ойрын бэлчээрт хариулж, цаг агаарын аюултай үзэгдлийг хохирол багатай давахыг сануулж байна. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, холын тээвэрт явах иргэдийг дулаан хувцастай гарахыг анхааруулав.

Харин энэ сарын 23-нд ихэнх нутгаар, 24, 26-нд зарим газраар салхи секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч эрс чангарч, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын сав газраар шөнөдөө 36-41, өдөртөө 28-33 хэм хүйтэн байх бол Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 30-35, өдөртөө 23-28 хэм хүйтэн аж. Говийн нутгуудын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20, өдөртөө 5-10 хэм хүйтэн. Бусад нутгаар шөнөдөө 24-29, өдөртөө 15-20 хэм хүйтэн байх ажээ.

Энэ сарыг дуустал цаг агаар тааламжгүй байх урьдчилсан төлөв гарсан тул малчид, ард иргэдэд сэрэмжлүүлж байна. Цаг уурын аюултай үзэгдэл болохтой холбогдуулан өнөөдөр ямар арга хэмжээ авах, туслах тухай улсын онцгой хуралдана.

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчдийг авто машиныхаа аюулгүй ажиллагааг хангаж, холын замд гарахыг сануулж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.