Хилээр хөлдөөсөн чоно гаргахыг завдсан хүмүүсийг тогтоолоо
2010.02.22

Хилээр хөлдөөсөн чоно гаргахыг завдсан хүмүүсийг тогтоолоо

Ховд аймаг дахь хилийн 0306 дугаар ангийн хариуцсан хэсгээр 48 тонн хөлдөөсөн чоно гаргахыг завдсан хэрэг vip76_chonoөнгөрсөн сард гарсан. Энэ хэргийг Хилийн тагнуулын албаныхан, орон нутгийн хууль хяналтын байгууллагынхантай хамтран шалгасны дүнд Ховд аймгийн Булган сумын харьяат Ц.Даваадорж, Ж.Дагва-Очир нар зохион байгуулсныг тогтоожээ.

Одоо тэднийг саатуулан Аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. Хөлдөөсөн олон тооны чоныг хилээр гаргахыг завдсан энэ хэрэгт дөрвөөс таван залуу хамтран оролцсоныг тагнуулын ажилтнууд олж тогтоосон байна.  Зүүн хилээр 300 бог гаргасан хэргийг илрүүлсэн байна. Энэхүү бусармаг хэргийг Халх гол сумын Ялалт багийн иргэн Д.Энхдолгион үйлдсэн болохыг тогтоон харьяаллын нь дагуу хуулийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.