Ерөнхий сайд “Алтайн бүргэдүүд” багт тоглолоо
2010.02.23

Ерөнхий сайд “Алтайн бүргэдүүд” багт тоглолоо

Шилдэг тамирчин О.Баярсүх агсны нэрэмжит ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв batbold_sv_vip76ордонд эхэллээ. Өчигдөр болсон дөрвөн тоглолтын нэг болох “Алтайн бүргэдүүд”, “1+11" багийн тоглолтод Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон, талбайд гарсан нь тэмцээний гол сюрприз байв.

Ерөнхий сайд С.Батболд олон жилийн өмнө “Алтай трейдинг” компанийг удирдаж байхдаа сагсан бөмбөгийн “Алтайн бүргэдүүд” багийг үүсгэн байгуулж, лигийн аварга шалгаруулах тэмцээнд таван жил дараалан амжилттай оролцуулж байсан юм. Тэрбээр сагсан бөмбөг, чөлөөт бөхийн спортыг дэмжин, эдгээр спортын холбоодыг хэсэг хугацаанд удирдаж явсан нэгэн. Тиймээс ч өөрийн багийн шилдэг тоглогч О.Баярсүх агсны нэрэмжит тэмцээнд хүндэтгэл үзүүлэн, “Алтайн бүргэдүүд” багийнхаа гишүүн болж, ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээний нэг тоглолтод оролцсон юм.

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй О.Баярсүх агсны нэрэмжит ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-нд өндөрлөнө.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.