УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдтэйгээ уулзлаа
Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэж буй хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ.
Батсүмбэр суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан ЗДТГ, сургууль, цэцэрлэг, Мандалдэнт шүдний эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.
Батсүмбэр суманд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй усалалтын систем ашиглалтад оруулах ажил явагдаж байна.
Сумын сургуульд 1500 гаруй хүүхэд суралцаж байна. Сургуулийн удирдлага багш ажилчидтай уулзаж санал солилцлоо. Багш нарын нийгмийн баталгааг хангах үүнд орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 30 хувиас багасгах, нэмэгдэл урамшуулал олгох, сургуулийн урсгал засварын зардлыг нэмэгдүүлэх, дотуур байрны хүүхдийн хувьсах зардлыг нэмэгдүүлэхдээ ар гэрээс нь авдаг зохицуулалт хийх зэрэг саналуудыг хэлж байлаа.
Сумын хэмжээнд Төрийн өмчийн 6, хувийн хэвшлийн 3 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Миний бие Бүжинхэн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав. Хүүхдийн тоглох орчин, гадаа талбайн тохижилт, тоглоомын талбай хэрэгтэй байгаа гэнэ. Мөн дээврийн засварын ажил нэн шаардлагатай байгаа аж.
Суманд ажиллах үеэрээ өндөр настан С.Ичинхорлоо, Гиваа, Н.Цээлээ, Дүрвээ, М.Лхамсүрэн гуайнд зочлон амар мэндийг нь эрж, захиас сургаалыг нь сонслоо.
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэж буй Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.
Уулзалтын үеэр Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд иргэдэд төслийн талаар сонирхолтой танилцуулга хийлээ.
Уулзалтын үеэр иргэд: Тог цахилгааны асуудлыг шийдвэрлэх, Малын тэжээл хивэгний үнийн өсөлт, 12 дугаар ангийн сурагчийн Монгол хэл бичгийн шалгалтын давтан авах хугацааг наашлуулах, хүүхдээ 7 настай сургуульд оруулах, Эрүүл мэндийн салбарт боловсон хүчин маш дутуу үүнийг нэмэгдүүлэх, Эмнэлгийн дараалал их байгааг, эмийн үнэ хэтэрхий үнэтэй, тэтгэвэрийн ихэнхийг эмэнд өгч байгааг, Тариаланчид урамшуулал авахад хүндрэлтэй байгааг, Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, хүнсний аюулгүй байдлыг Төр анхаарахгүй байгаа талаар, Тэтгэвэрт гарах насыг нэмэх биш 5 жилээр дундажлах, ЭМД-ын тогтолцоог өөрчлөх, Хөдөө орон нутгийнханы багц гаргах, Ажилгүйдлыг багасгах, Нийгмийн халамжийг хумих хэрэгтэй зэрэг тодорхой саналуудыг хэлж байлаа.