Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллахаар боллоо
2010.02.23

Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллахаар боллоо

Сар шинийн баяраар өрхийн эмнэлгүүд 19 цаг хүртэл ажиллаж байсан. Баярын дараа энгийн хуваарьт шилжсэн. hesgiin_emneleg_vip76Гэвч бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчин дэлгэрч, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулж өрхийн эмнэлгүүд уртгасан цагаар ажиллахаар боллоо.

Нийслэлийн эрүүл мэндийн газар шуурхай хуралдлаа. Тус хурлаар эмнэлгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын нийслэлийн 124 өрхийн эмнэлгийг ажлын өдөр 09.00-19.00, амралтын өдөр 10.00-18.00 цаг хүртэлх хугацаанд ажиллах тушаал гаргасан байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.